Сүүлийн жилүүдэд “Уул уурхайн үйл ажиллагаа монгол орны байгаль орчин, иргэдийн амьдрал ноцтой аюул занал учруулж байна” гэсэн агуулга бүхий мэдээлэл хэвлэлийн хуудас, телевизийн эфирээр байнга цацагдах болов. Бүр бидний ирээдүй ямар ч баталгаагүй болж буй мэт нүд хальтрам, сэтгэл хиртхийлгэм мэдээ дуулдах нь ч олонтаа. Үнэхээр энэ төрлийн бизнес эрхлэгчид хийгээд үүнд зөвшөөрөл өгдөг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны хариуцлагагүйгээс үүдэн ус гол ширгэж, улс амьтан туйлдсан жишээ олон байна.
Мөн холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ч бусад балагтай этгээдүүдийн хомрогонд буруутгагдаж, “гэмт хэрэгтэн” болж хэлмэгдсэн нь ч цөөнгүй юм. Чухамдаа, аливаа хариуцлагагүй үйлдлийг яг тухайн буруутантай тооцох бус, нийтэд нь харлуулдаг манайхны туйлшрамтгай хандлагын гор уул уурхайн салбарыг ч тэр аяар нь нөмөрчээ.
Энэ оны эхээр нийслэл хотод барилга барих стандартыг чанд мөрдөөгүйгээс үүдэлтэйгээр ойр ойрхон золгүй осол гарч, олон хүний амь нас хохироход бараг л барилга барих нь нүгэл, байж болшгүй зүйл мэтээр туйлширч байсан шүү дээ. Үндсэндээ яг тийм зовлонг уул уурхайнхан амсах болсон. Тэгвэл манай орны эдийн засгийн голлох салбарын нэг болох уул уурхайн салбарыг ийм утга учиргүй байдалд хүргэж буй гол шалтгаан юу байж болохыг эрье. Мөн нийгэм, цаг үеийн энэ шуургыг хэрхэн давж болох арга замыг тодруулахыг хичээе.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын малчин В.Батбаяр “Манай нутагт “Баян айраг Эксплорэйшн” ХХК уул уурхайн үйл ажиллагаа явуулснаас болж бид малаа бэлчээх газаргүй боллоо. Байгаль орчин ихээхэн доройтож, гол ус ширгэж байна. Энэ компани малчидтай огт ярилцаж, зөвшилцөөгүй. Малчид бүгд эсэргүүцэж байна” хэмээн ярив. Харин тус компанийн Орон нутгийн харилцаа эрхэлсэн захирал Б.Баярмагнай үүнд “Бид бүх үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж байгаа. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчид хуралдаж, 100 хувийн саналаар зөвшөөрсөн” гэсэн товч хариулт өгсөн юм. Яг ийм жишээ Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь Хотгорын нүүрсний уурхайг эзэмшдэг “Гоби коул энд Энержи” ХХК болон нутгийн иргэдийн хооронд үүссэн маргаан дээр давтагдсан. Өөрөөр хэлбэл, компанийнхан “Бид иргэдийн төлөөлөгчдөөс зөвшөөрөл авсан”, иргэд малчид “Бид зөвшөөрөөгүй” гэсэн эсрэг тэсрэг тайлбар хэлж буй юм.
Аливаад хоёр үнэн гэж байдаггүй. Гэтэл яагаад худал үнэн хоёр бус, хоёр үнэн, эсвэл хоёр худал зэрэгцэх гээд байна вэ? Асуудлыг судлаад үзвэл шалтгааны шалтгаан нь хөрөнгө зардал гаргаж, тодорхой эрсдэл хүлээн байж уул уурхайн бизнес хийж буй компаниуд лав биш. Өөрсдийн өсч төрсөн нутагтаа хэдэн үеэрээ малаа маллан мөрөөрөө амьдарч яваа малчид бүр ч биш ажээ. Харин иргэдээ төлөөлнө, итгэлийг нь даана, бусдын өмнөөс шийдвэр гаргана, буруу зөвийг ялгана хэмээн эрх мэдэл албан тушаалд заларсан хүмүүс л хамгийн их алдаа гаргаж, хариуцлагагүй үйлдэл хийдэг болох нь дээрх хоёрхон жишээнээс тодорхой байна.
Товчхон хэлбэл, иргэдийн төлөөлөгч гэсэн статустай хүмүүс амьдрал дээр иргэдээ төлөөлж чадахгүй байна гэсэн үг. Яг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч буй тухайн газар нутагт амьдарч байгаа буюу үр дагаврыг шууд хүртэх хүмүүсийн санал бодлыг огт сонсохгүйгээр иргэдийн төлөөлөгчид шийдвэр гаргадаг. Нэгэнт иргэдийн төлөөлөгч нь зөвшөөрч байгаа учраас компани үйл ажиллагаа явуулах нь зүйн хэрэг. Гэвч анхнаасаа буруу эхэлсэн ийм ажил эцэстээ эх адаггүй маргаан зөрчил болж хувирдаг. Алийг нь ч буруутгах аргагүй. Сүүлдээ аргаа барсан малчид хэвлэлийнхэнд хандана.
Сэтгүүлчид нь уг асуудлынхаа мөн чанар, жинхэнэ эх сурвалжийг мөшгөлгүй шууд тэдний ярьснаар “Болохгүй бүтэхгүй, сүйрлээ баларлаа...” гэсэн бараан мэдээлэл улс орон даяар дамжуулж орхидог. Ингээд олон нийтийн дунд “Уул уурхайн үйл ажиллагаа монгол орныг мөхлийн ангал руу түлхэж байна” гэсэн хэт туйлширсан ойлголт бий болж байгаа юм. Нэг хэсэг хүний хэт хайнга, хариуцлагагүй үйлдлийн сүүдэр нэлэнхүйдээ ингэж амархан тархдаг байна.
Иргэдийн төлөөлөгчид үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарч буй уул уурхайн энэ мэт олон маргаан нь нийгэмд ихээхэн хор уршигтай. Нэгэнтээ зөвшөөрөл авчихсан компани төлөвлөсөн хугацаандаа ажлаа явуулахыг хичээнэ. Харин малчид өвөлжөө бууц, худаг усаа хамгаалж тэмцэлдэнэ. Зарим газар маргаан нь нэлээд хурцдаж, зодоон цохион хийх, буу шийдэм барихдаа ч тулж байсан. Гэвч эцсийн дүндээ компани болон иргэдийн аль аль нь хохироод үлдэнэ. Учир нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн 66.1.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулсан иргэнийг 100000-300000 хүртэл, албан тушаалтныг 500000-1000000 хүртэл, хуулийн этгээдийг 1000000-2000000 хүртэл төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Тэгэхээр нэг талаас компанийн үйл ажиллагаа доголдох, нөгөө талаас тэмцэл эсэргүүцэл хийсэн иргэн торгуулж хохирох эрсдэл рүү маш хялбархан хальтирч байгаа юм.
Бас нэг асуудал нь сумдын иргэдийн төлөөлөгчид уул уурхайн үйл ажиллагаатай холбогдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ зөв хэрэгжүүлж чадахгүй байна. Яг өөрсдийнх нь нутаг ус тусгай зөвшөөрөлд хамрагдчихсан малчид тэмцэл хийж, гомдол гаргаад яваад байхад иргэдийн төлөөлөгчид нь таг чиг. Зүй нь малчид бус, тэд л тэмцэж явах учиртай. Гэхдээ тэмцэнэ гэхээсээ илүү тийм нөхцөл байдалд хүргэхгүй байх үүрэгтэй юм, уг нь. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих гэх мэт бүрэн эрхийг хэрэгжүүлэх ёстой.
Гэвч Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагынхан энэ тал дээр хөшүүн хойрго хандаж буй нь уул уурхайн салбарт ихээхэн балаг дагуулаад зогсохгүй өөрсдийгөө ч “Компаниудаас хахууль авч нутаг орноо худалдсан этгээдүүд” гэсэн нэртэй болгож байна. Одоохондоо албан ёсоор нотлогдчихсон баримт байхгүй ч уул уурхайн маргаантай орон нутагт тийм хардлага тээж явдаг иргэн олон. Харин иргэдийнхээ төлөөлөл болсон шиг болж яваа төлөөлөгчид бол ховор. Маш цөөн тохиолдлыг мэднэ. Жишээ нь, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчид иргэдтэйгээ хамтран сүүлийн хоёр гурван жил уул уурхайн хууль бус үйл ажиллагаатай тууштай тэмцсэний үр дүнд сумынхаа Шар усан голын сав газарт үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд хохирол учруулж байсан “Жи энд Ю Гоулд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн хязгаарлалт хийсэн байдаг.
Ямартай ч, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх хийгээд үүрэг хариуцлагыг Ашигт малтмалын хуулиар нэлээд чангалж өгөхгүй бол иргэд компанийн хооронд хэзээд маргаан гарсаар, үүний нөлөөгөөр уул уурхайг тэр чигт харлуулсаар байх нь тодорхой байна. Тиймээс хуулиндаа “Иргэдийн төлөөлөгчид иргэдээсээ асуухгүйгээр, тухайн үйл ажиллагааны шууд нөлөөллийг тооцож үзэхгүйгээр уул уурхайн компанид зөвшөөрөл өгч болохгүй” гэсэн заалтыг тусгаж өгвөл ихээхэн ач тустай. Анхнаасаа нутгийн иргэдтэй асуудлаа яриад зөвшилцөлд хүрэхгүй бол компани хөрөнгө мөнгөө дэмий үрэхгүй, хэрүүл маргаан хийж цаг алдахгүй. Хэрэв зөвшилцөж чадвал үйл ажиллагаа нь саадгүй, тогтвортой явна шүү дээ. Уул уурхайн бизнес бол ТҮЦ ажиллуулахтай адил амар ажил биш. Тийм ч учраас улс орны эдийн засагт өгөх үр өгөөж нь өндөр байдаг. Мөн алдаатай буруу явбал авчрах хохирол нь ч их. Иймийн тул асуудал үүсгэхэд голлон нөлөөлдөг иргэдийн төлөөлөгч нарын эрх, үүргийг илүү тодорхой болгоё гээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан хуульд тусгах бас нэг өөрчлөлт бол нутгийн уугуул иргэдийн эрх ашиг хийгээд ашигт малтмалын өмчлөлийн асуудлыг нэлээд тодорхой болгох шаардлагатай. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн”, 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” хэмээн заасан буй. Улмаар малчдын хэдэн үеэрээ нутагласан өвөлжөө хаваржаанаас ашигт малтмал илэрдэг. Энэ тохиолдолд тэдний эрх ашгийг хамгаалах, нөхөн төлбөр олгох, өөр нутаг газар сонгон өгөх гэх мэт харилцааг зохицуулах заалтыг хуульд заавал тусгах ёстой. Одоогоор ийм зохицуулалт байхгүй учраас малчид болон уул уурхайн компаниудын дунд эх адаггүй маргаан байнга гараад байгаа юм. Ер нь хэн ч төрж өссөн нутгаа бусдад зүгээр өгөөд, өөрсдөө ханаа шийрлэх газаргүй үлдэхийг хүсэхгүй нь тодорхой.
Уул уурхайн салбарыг уруу нь чангааж буй эдгээр томоохон хүчин зүйлийг хууль боловсруулагчид бодитоор харж, зохих өөрчлөлтийг хийх нь цаг үеийн шаардлага болоод байна.
Ч.Дашдэлэг