Их хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй томоохон дүүрэг болох Баянгол дүүргийн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүгийн иж бүрэн үйлчилгээг 12 жилийн турш түргэн шуурхай, найдвартай хүргэсээр ирсэн Голомт банк -ны Москва салбар үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн тэлж орчин үеийн шийдэл бүхий шинэ байранд орсны нээлтээ өчигдөр албан ёсоор хийлээ.
Голомт банк -ны бизнесийн салбар дахь нэр хүнд, үйл ажиллагааных нь цар хүрээ өргөжин тэлж байгаагийн нэгэн илрэл болж, Ачлал их дэлгүүрийн баруун талд орчин үеийн загвар бүхий 6 давхар оффисийн барилга сүндэрлэн босож орчин тойрныхоо хөгжил цэцэглэлтэнд өнгө нэмсэн нь Голомт банк -ны 3-р оффис юм.
Иргэд аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн иж бүрэн үйлчилгээг 14 жилийн турш найдвартай, шуурхай хүргэж ирсэн нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Голомт банк харилцагчдынхаа тав тухтай орчин нөхцөлд үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлж, ажилтан албан хаагчдынхаа ая тухтай орчинд ажиллаж хөдөлмөрлөх боломжийг хангах зорилгоор ийнхүү 3-р оффисоо ашиглалтад орууллаа.
Зургаан давхар бүхий энэхүү барилгын 1, 2 дугаар давхарт Голомт банк -ны ууган салбаруудын нэг болох Москва салбар ажлын өдрүүдэд өглөөний 8 цагаас үдшийн 22 цаг, амралтын өдрүүдэд өглөөний 9 цагаас 22 цаг хүртэл харилцагчиддаа санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай үзүүлж байна. Харин бусад давхруудыг оффисийн зориулалтаар ашиглах ажээ.
Дашрамд дурьдахад тавь гаруй салбар тооцооны төв, 800 гаруй ажилтан албан хаагчтай Голомт банк Сүхбаатарын талбайн баруун талд байрлах төв оффисоо 2003 онд, орчин үеийн сургалтын танхим бүхий 2-р оффисоо Улсын их дэлгүүрийн урд 2008 оны хавар тус тус ашиглалтад оруулж байсан юм.
Ийнхүү банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк -ны үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна.