Монголчууд эртнээс тарвагыг газар доорхи шар тос хэмээн нэрлэдэг. Олон талын ач холбогдолтой хулгар шар зах зээлийн шуурга, байгалийн гамшигт өртөн өнөөдөр мөхлийн ирмэгт ирээд байгаа. Монгол тарвагыг хамгаалан өсгөхөд өөрсдийн дуу хоолой, оюун бодол, хүч хөдөлмөрөө зориулахаар хэсэг судлаач эрдэмтэд “Монголын тарвага хамгаалах нийгэмлэг” байгуулан ажиллаж байгаа юм. Нийгэмлэгийн тэргүүн, доктор Ж.Батболдтой ярилцлаа.
-Тарвага хамгаалах нийгэмлэг хэзээ байгуулагдсан бэ. Ховордсон ан амьтад дундаас тарвагыг онцлох шалтгаан нь юу вэ?
-Тарвага хамгаалах нийгэмлэг 1997 онд байгуулагдсан. Энэ хугацаанд тарвагыг хамгаалах нөөцийг нь зүй зохистой ашиглах талаар ажиллаж байна. Анх байгуулагдахдаа бид Монголын тарваганы нөөцийг зүй зохистой эдийн засгийн үр ашигтай ашиглах агнах ёстой гэдэг асуудлыг Засгийн газар болон эрдэм шинжилгээний байгуулагуудад тавьж тодорхой саналыг хүргүүлж байсан. Монгол орон хэдхэн жилийн өмнө байгаль экологийн байдал өнөөгийнхөөс хавьгүй сайхан байлаа.
Ан амьтан, уул ус маань үнэндээ онгон дагшин байсан шүү дээ. Бид арван хэдэн жилийн өмнөөс л тарвагыг хамгаалах тухай ярьж эхэлсэн хүмүүс. Яагаад гэвэл Тарвага бол бусад амьтадтай харьцуулахад эрүүл мэнд, байгаль экологи, нийгэм эдийн засгийн маш онцлогтой амьтан. Эдийн засгийн талаас нь тарвага эгэл бор ардуудын хувьд амьжиргаанд нь асар их нэмэр болдог амьтан байлаа. Хоол хүнс болохоос гадна намар хүүхдээ сургууль соёлд явуулахад хүртэл орлогын эх үүсвэрээ болгодог байсан. Тэр ч бүү хэл өнөөдөр амжилттай бизнес эрхэлж байгаа хүмүүс, УИХ-ын гишүүд, дарга сайд болсон зарим эрхмүүдийн хувьд ч гэсэн өнөөгийн энэ өндөрлөгт хүрэх эдийн засгийн эх суурь нь тарвага болж байсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Нөгөө талаасаа тарвага өөрөө манай ойт хээрийн экосистемийн түлхүүр зүйл.
Хүн түлхүүрээ гээчихвэл бол гэртээ орж чадахгүйтэй ижилхэн тэр түлхүүр үгүй болох, тоо толгой нь хэт цөөрвөл тухайн экосистемд эргэлт буцалтгүйгээр өөрчлөлт орно. Мэдээж сөрөг талаараа шүү дээ. Тарвага маш олон амьтны идэш тэжээл болдог. Олон амьтны үүрлэх орон байрыг бэлтгэж өгдөг. Хөрсний агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамал нөхөн сэргэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн эрүүл мэндийн ач холбогдолтой. Хэрвээ тарвага устаж үгүй болвол байгалийн голомтот халдварт өвчин тарваган тахал зурманд болон гэрийн хулганад шилжинэ. Өөрөөр хэлбэл бидний гэрт орж ирнэ гэсэн үг. Иймд бид тарвагыг хамгаалах, зүй зохистой ашиглах тухай асуудлыг удаа дараа хөндөж үе үеийн төр засгийн удирдлагуудад санал боловсруулан хүргүүлж байлаа.
1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад, 2002 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад тарвага хамгаалах бодлогын талаар тодорхой санал оруулж байсан. 2004 онд У.Барсболд Байгаль орчны сайд байхад тарвага агнуурыг улсын хэмжээнд хориглох зайлшгүй шаардлагатай талаар санал оруулж дэмжигдсэнээр 2005 онд Тарвага агнах хориг батлагдаж байсан. Энэхүү шийдвэрийн үр дүнгийн судалгааг Нидерландын Засгийн газраас санхүүждэг Байгаль орчны шинэчлэл хоёр төслийн хүрээнд жижиг төсөл авч судалгаа хийлээ. Энэ судалгаанд манай тарвага хамгаалах нийгэмлэгийн гишүүд маш идэвхтэй оролцож тодорхой үр дүн гарсан. Бид өмнө нь 2002 онд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад судалгаа хийж байсан. Энэ удаа Төв аймгийн найман суманд хийсэн судалгаанаас харахад Монголын тарваганы нөөц үнэхээр буураад, эргээд сэргэх хандлага байгаа юм байна гэсэн дүгнэлт гарлаа.
Нэгд хэт агнуур буюу хүний хүчин зүйл, хоёрт 2000-2002 оны ган буюу байгалийн хүчин зүйл нөлөөсөн байна гэдгийг тогтоосон. Тарвага бол ичдэг амьтан. Зун намар хуримтлуулсан өөхнийхөө илчийг өвлийн турш зарцуулдаг. Гэтэл ургамал дахь чийгийн хэмжээ 38 хүрэхгүй бол өөх хуримтлуулж чадахгүй. Хангалттай өөх хуримтлуулж чадаагүй тарвага өвөл ичээндээ хайрагдаж үхэх байгалийн зүй тогтолтой. Гангийн нөлөө, 2000-2002 оны ургамлын ногоон масс болон гангийн индекс тарваганы тархацтай холбон судалсан юм. Тарвагыг хамгаалахын тулд агнуурыг нь хориглоод өнгөрөх нь хангалттай биш бөгөөд тарвагатай газруудыг орон нутгийн иргэд болон тодорхой байгууллагад хариуцуулан хамгаалах нь зайлшгүй чухал юм байна гэдгийг тогтоолоо. Тухайлбал Төв аймгийн Баянхангай суманд “Гунын ам” гэдэг газар тарвага эрс өссөн байгаа. Яагаад гэвэл энд байгаль хамгаалагч байнга ажилладаг юм. Мөн Баяндэлгэр суманд “Гүн Галуутай”-г орон нутгийн тусгай хамгаалалттай газар болгосноор тэнд тарвага маш сайн өссөн байгаа юм. Иймээс цаашид шийдвэр гаргаад орхих нь хангалтгүй юм. Иргэд байгууллагын хамгаалалтад шилжүүлэх ёстой юм байна гэсэн ойлголтыг бататгаж өглөө.
-Тарвага хамгаалах нийгэмлэг тарвагыг хамгаалахын тулд цаашид ямар ажил хийх гэж байна?
-Бид хамгийн түрүүнд энэ чухал амьтныг Монголын экосистемээс арчуулахгүйн тулд хамаг хүчээ дайчлан ажиллах болно. Эн тэргүүнд байгаль орчны суурь хууль болох Байгаль хамгаалах тухай хуульд 2005 оны арваннэгдүгээр сард орсон нэгэн чухал өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Энэ нь “Иргэд аж ахуйн нэгж байгууллага гэрээний үндсэн дээр байгалийн тодорхой нөөц баялгийг хариуцан хамгаалж арчилж ашиглаж болно” гэсэн заалт байгаа юм. Хэдийгээр жижигхэн юм шиг боловч Монгол төрийн хувьд байгаль хамгаалах бодлогод өөрчлөлт оруулсан маш том арга хэмжээ юм. Өмнө нь байгаль гэдэг төрийн хамгаалалтад байдаг төрийн өмч, ард иргэд бүхэн тодорхой зөвшөөрлөөр эсвэл дураараа, бүр болохгүй бол хулгайгаар ашиглаж болох юм шиг ойлголт давамгайлж байсан.
Төр, ард иргэд байгаль хамгаалахад голын хоёр эрэг дээр байсан гэсэн үг. Харин энэ хуулиар байгалийн нөөц баялаг иргэд та бүхний өмч юм шүү. Та бүхэн өөрсдөө хамгаалж арчилж давуу эрхээр ашиглах боломж танд байгаа гэдгийг баталгаажуулсан. Гэхдээ та төрийн өмнө үүрэг хүлээгээд гэрээний үндсэн дээр хамгаалах ёстой гэсэн санаа л даа. Хуулиар бол ой, ургамал, амьтдыг гэрээгээр хамгаалах тухай заалт нь тодорхой байгаа. Ойн нөхөрлөлүүд байгуулагдаж байна. Амьтныг ингэж хамгаалах нь хэцүү л дээ. Нэг газраа байгаад байдаггүй. Амьтад идэш тэжээлээ дагаад нүүгээд явчихдаг. Зарим нь улирлын чанартай нүүдэллэж байдаг. Хамгийн тохиромжтой амьтан бол тарвага юм. Тарвага хэзээ ч өөрийн нүхээ орхидоггүй онцлогтой амьтан. Иймээс энэ хуулийн заалтыг тарваган дээр туршиж үзье гэсэн зорилго манай төсөлд байсан. Иргэдэд тарвагыг гэрээгээр хүлээлгэж өгөөд тодорхой хэмжээгээр өсөж үржсэний дараа ашиглах зөвшөөрлийг давуу эрхтэйгээр олгох боломжийг нь бий болгох юм.
Гэхдээ зөвхөн тухайн нөхөрлөл л эзэмших эрхтэй, хав дараад сууна гэсэн үг биш юм. Гуравдагч этгээдийн эрхийг хязгаарлахгүйгээр хамгаалж байгаа нөхөрлөлөөс зөвшөөрөл авч хураамжийг нь төлөөд тухайн нутагт тодорхой тооны агнуур хийх боломжийг нь хангасан ийм туршилтыг хийх зорилготойгоор Төв аймгийн Баянхангай, Баяндэлгэр сум болон Хустайг тойрсон Малчдын нөхөрлөлүүдэд тарваганых нь нөөцийг тогтоогоод хариуцуулж өгсөн. Малчид их дуртай идэвхтэй байгаа. Өөрсдөө тухайн орон нутагт амьдарч байгаа ч хэн дуртай нь ирж агнахад хориг тавих нь бүү хэл зэрэгцээд л агнадаг байсан бол өнөөдөр өөр сэтгэхүйгээр хандаж би энэ баялагийн эзэн нь юм. Иймээс хайрлаж хамгаалах ёстой гэсэн ойлголт төрж эхлээд байна. Үүнийг зөв зохицуулж, гэрээ байгуулж, орон нутгийн удирдлага нь дэмжиж, хариуцлагаа тооцож тарвага тархсан талбайг иргэд, нөхөрлөлүүдэд хариуцуулбал Монгол Улсын тарвага өснө.
Тарвага бол гайхамшигтай амьтан. Гайхамшигтай арьс, гайхамшигтай махтай. Богд хааны үед 1910 онд Монгол Улсын экспортолж байсан тарваганы арьсны тоо 3,2 сая байсан гэдэг түүхэн баримт байдаг. Өнөөдөр харамсалтай нь Монгол оронд 3 сая тарвага байхгүй байх. Ирэх жил тарвагаа тоолох хэрэгтэй байна. Энэ үндсэн дээр иргэд, нөхөрлөлүүдэд хариуцуулах зайлшгүй шаардлага байна. Төр үүнийгээ хойшлуулалгүй хийх ёстой. Үүнийг ганц ч төгрөгний төсөвгүй төрийн бус байгууллага хийж чадахгүй нь тодорхой. Гэхдээ бидний сэтгэл зүрх үргэлж энэ чиглэлд хандаж байх болно. Тарвага бол бидэнд бурханаас заяасан хишиг юм шүү дээ.
С.Цэлмэг