Ганц худагт цагдан хорьж байхад “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөрийг тус төвийн хянагч нар зодож, улмаар судсаар нь үл мэдэгдэх шингэн зүйл шахсан гэж ар гэрийнхэн нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьжээ.
Энэ мэдээллийн дагуу ШШГЕГ-аас Ганц худагийн цагдан хорих төвд албаны шалгалт хийсэн байна. Тус шалгалтын хэсэгт багтсан албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Сэжигтэн Д.Энхтөр өлсгөлөн зарлаад бие нь муудсан юм билээ. Энэ үед цагдан хорих төвийн эмч нар түүнээс зөвшөөрөл, гарын үсэг авч судсаар нь глюкоз хийсэн байна. Уг явдал тавдугаар сарын 18-нд болсон юм билээ. Энэ талаарх танилцуулгаа прокурорын байгууллагад тухайн үед нь гаргаж өгсөн байна лээ. Түүнийг хянагч нар зодож дарамталсан зүйл байхгүй нь тогтоогдсон.
Учир нь Прокурорын байгууллагаас ч цагдан хорих төвд байнга хяналт тавьдаг. Энэ мэдээлэлтэй холбогдуулж Д.Энхтөрөөс прокурор тайлбар авсан. Тэрбээр прокурорт өгсөн тайлбартаа элдэв асуудал болоогүй. Гомдол санал байхгүй гэж хэлсэн” гэлээ.
Б.Солонго