Өмнөд Солонгосын засгийн газрууд олон жилийн турш 170 мянга гаруй хүүхдийг гадаадад үрчлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхдээ хүний эрхийг ноцтой зөрчсөнийг тогтоожээ.
Тодруулбал “Үнэн ба эвлэрлийн комисс” 2022 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тайлан гаргаснаа өчигдөр танилцуулсан байна.
Тус тайланд төрийн хяналт сул байсны улмаас хувийн байгууллагууд ашиг олох зорилгоор хүүхдүүдийг олноор нь “экспортлох” болсон гэж тусгасан байна. Мөн бичиг баримт хуурамчаар үйлдэж, албадан үрчлүүлэх тохиолдлууд ч байсан аж.
1950-аад оноос хойш Өмнөд Солонгос хүүхдүүдийг эрчимтэй гадаадад үрчлүүлж эхэлсэн бөгөөд тэдний ихэнх нь Барууны орнууд руу явсан юм.
Үрчлэгдсэн хүүхдүүдээс зарим нь халуун, дулаан гэр бүлд сайхан өссөн ч зарим нь хэцүү амьдрал туулж, сэтгэлийн шархтай үлдсэн гэжээ. Тухайлбал нэг эмэгтэй “Намайг үрчилж авсан эцэг, эх маань нохойгоо надаас илүү халамжилдаг байсан” хэмээн ярьжээ.
1964-1999 оны хооронд бусад улс руу үрчлэгдсэн 367 хүн үрчлэлтийн явцад хууль бус үйлдлүүд гарсан хэмээн өргөдөл гаргасан байна.
Эдгээрээс 100-г нь шинжилж үзэхэд үрчлэгдсэн 56 хүүхэд хүний эрхийн зөрчлийн хохирогч болсныг тогтоосон байна. Тус комисс бусад хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд энэ оны тавдугаар сард дуусах аж.
Солонгосын дайны дараа БНСУ нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан тул дотооддоо хүүхэд үрчлэх хүсэлтэй гэр бүлүүд ховор байв.
Үүний улмаас засгийн газар хувийн агентлагуудад эрх олгон үрчлэлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.
Эх сурвалж: ВВС