Мьянмарын төв хэсэг болох Мандалайд газар хөдлөөд 60 цаг өнгөрсөн ч аврагчид дөрвөн хүнийг эсэн мэнд гаргажээ. Бямба гарагт 36 цаг хүлээсэн эмэгтэйг эмнэлгийн нуранги дороос аварсан юм.
Гал сөнөөгчид дөрвөн хүнийг сургуулийн нуранги дороос гаргасан байна. Тус улсад олон зуун хүн сураггүй хэвээр байна. Мьянмарын сацуу хөрш Тайланд улсад эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр.
Газар хөдлөлт тус улсын хоёр дахь том хот болох Мандадайд өнгөрсөн баасан гарагт болсон. Нийслэл Нэпидогоос 100 км-ын зайтай орших хотод 12 минутын зайтай, 7.7 болон 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болжээ. Тус улс руу бусад орнууд дэмжих баг илгээсэн ч газар хөдлөлтийн төв рүү хүрэхэд бэрхшээлтэй байгаа тул иргэд өөрсдөө нуранги ухаж байгаа аж.
Мьянмарын цэргийн эрхтнүүд олон улсаас тусламж хүсэхэд БНХАУ, Энэтхэгээс хамгийн түрүүнд тусламжийн багаа илгээсэн байна.
Мөн тус бүсэд ням гарагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тайландын нийслэл Бангкокт 18 хүн амиа алдаж, тэнгэр баганадсан өндөр барилга дээр ажиллаж байсан 76 ажилтныг хайсаар байна.
Эх сурвалж: BBC