Туркийн нийслэл Анкара дахь сансар судлалын компанийн төв барилгад зэвсэгтэй этгээдүүд халдсаны улмаас таван хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ.
Дотоод хэргийн сайдын мэдээлснээр халдлагыг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үйлдсэн бөгөөд тэднийг хөнөөсөн гэв. Тэд Курдын босогчид буюу халдлагад Курдын босогч PKK бүлэглэл оролцсон байх магадлалтай гэсэн байна.
Лхагва гарагт Туркийн агаарын зэвсэгт хүчин Ирак, Сирийн хойд хэсэгт агаарын довтолгоо явуулж PKK бүлэглэлийн 32 байгууламжийг устгаснаа зарласан.
Амиа алдсан таван хүний дөрөв нь тус компанийн ажилтан байсан бол нэг нь халдагчдын сууж ирсэн таксины жолооч байжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган BRICS-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор ОХУ-д байгаа бөгөөд Путинтэй уулзаж байх үеэрээ энэ талаар "харгис террорист халдлага" хэмээн буруушаав.
Эх сурвалж: ВВС