Хойд Солонгосын цэргүүд Орос-Украины хил дээр тулалдаж байна гэсэн мэдээлэл гарсаар байна. "Интерфакс Украин", "Киев пост" Украины тагнуулын албыг иш татан, дээрх мэдээллийг түгээжээ. Энэ сарын 3-нд Оросуудын мэдэлд байгаа Донбасст Хойд Солонгос зургаан цэрэг амиа алдсан, гурав нь шархадсан гэсэн юм.
Украин цэргийн бэлтгэлийн төв рүү пуужингаар довтлоход дээрх хүмүүс амиа алдсан. Тэд орос цэргүүдэй хамтран бэлтгэл хийж, туршлага судалж байсан гэв.
Украины тагнуул БНАСАУ-аас инженерүүдийг ч багтаасан цэргийн анги өнгөрсөн онд ирсэн гэжээ. Харин ОХУ энэ талаар ямар ч тайлбар хэлээгүй байна.
Энэ сарын 8-нд БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Хойд Солонгосоос тусламж үзүүлэх зорилгоор цэрэг илгээсэн байж болзошгүй, эдгээр улс цэргийн холбоотонтой төстэй гэрээ байгуулсан тул дайнд цэргүүд илгээх магадлал өссөн гэжээ. ОХУ өнгөрсөн зургаадугаар сард БНАСАУ-тай Стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
Үүний дараа Ерөнхийлөгч Путин энэ талаарх асуултад хариулахдаа “Бид хэнээс ч ийм зүйл хүсээгүй, бидэнд хэн ч ийм санал тавиагүй” гэж хариулжээ.
ОХУ болон БНАСАУ цэргийн хамтын ажиллагаагаа ихээхэн нууцалдаг. Өнгөрсөн долдугаар сард Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу Хойд Солонгост айлчилж, хоёр сарын дараа Ким Жон Ун ОХУ-д ирсэн юм.
Үүний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ Умард Солонгосоос ОХУ руу зэвсэг нийлүүлэх эрсдэлтэйг анхааруулжээ.
2023 оны аравдугаар сард Их Британид төвтэй, Хааны нэгдсэн үйлчилгээний хүрээлэнгээс Пёнянаас орос руу зэвсэг илгээж буйг харуулсан, хиймэл дагуулын зургууд нийтэлсэн юм.
Харин Кремль үүнийг няцааж, АНУ, Английн тагнуулууд баримтаа ил гаргах ёстой гэжээ. Гэсэн ч 2023 оны сүүлээр оросууд Хойд Солонгосын тэсрэх болон галт бөмбөгүүд хэрэглэжээ.
Эх сурвалж: BBC