Их Британид бага насны дөрвөн хүүхдийн нүдэнд хийсэн, гений эмчилгээ үр дүнтэй байна.
Лондоны Moorfields нүдний эмнэлэгт туршилтын эмчилгээ хийжээ. Хүүхдүүд бүгд ховор тохиолддог, удамшлын нүдний өвчинтэй. Төрсний дараа хараа нь хурдан муудаж, гэрэл харанхуйг л ялгах түвшинд хардаг байжээ.
Гэхдээ туршилтын эмчилгээ бүрэн дуусаагүй. Эмч нар 2020 оноос хойш хүүхдүүдийн асуудалтай генийн оронд эрүүл генийy хуулбарыг нүдэнд тарьдаг. Эмчилгээг зөвхөн нэг нүдэнд хийжээ.
Хүүхдүүдийн нэгийг Жэйс гэдэг. Тэр АНУ-ын Коннектикут мужид төрсөн, ээж аав нь түүнийг хоёр настай байхад нь харааны бэрхшээлийг нь олж мэджээ. Уг нь хүүхэд хоёр сартайгаасаа аав ээжийгээ таниад инээдэг байтал Жэймс тэгээгүй.
Эмч нар Жэйсийн AIPL1 хэмээх ген нь мутацад орсон гэж оношлоход аав ээж нь их цочирджээ. Энэ өвчнийг эмчлэх эмчилгээг хараахан нээгээгүй байна. Иймд тэд туршилтын эмчилгээний талаар мэдээд Лондонд ирж, хүүгээ хагалгаанд оруулжээ.
Эмч нар түлхүүрийн нүхний техникээр нүдэнд дөрвөн жижиг цэг нээж, эрүүл генийг торлог бүрхэвч рүү нь тарьсан байна. Хуулбар генийг биед муу нөлөөгүй вирусын дотор хийсэн байжээ. Энэ ген торлог бүрхэвчний эс рүү нэвтэрч, мутацад орсон гений байрыг эзэлжээ. Ингэснээр нүдний арын эсүүдийн илүү сайн ажиллах, илүү удаан амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Эмчилгээний дараахан хүү нь цонхоор нэвтрэх нарны гэрлийн өөдөөс нүдээ анх удаа онийлгохыг харсан аав нь маш их баярлажээ. Өмнө нь хүү ийм үйлдэл хийдэггүй байсан аж. Хүүгийнхээ нүдний өмнө шахуу тоглоом барихад хүү нь огт анзаардаггүй байжээ. Харин одоо газар байгаа зүйлсийг цуглуулан, тоглоомоо өөрөө гаргадаг болсон байна.
Эмчилгээнд АНУ, Турк, Тунисаас ирсэн хүүхдүүд хамрагджээ. Тэд лебер конженитал амавроз гэдэг маш ховор оноштой тул гэрэл, өнгийг ялгаж харах чадваргүй. Өөр ямар ч сонголт байгаагүй тул эцэг эхчүүд туршилтын эмчилгээ хийлгэжээ.
2020 онд 1-3 настай хүүхдүүдэд дээрх туршилтыг зөвхөн нэг нүдэнд нь хийсэн. Учир нь энэ эмчилгээ ямар нэг сөрөг үр дагавартай, эсэхийг мэдэхгүй. Дөрвөн хүүхдийн хараа өмнөхөөсөө дээрдсэн ч энэ байдал хэр удаа үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: BBC