УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зээлийн мэдээллийн сангийн тухай хэлэлцэж байна. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ.
Монголбанкны дэргэд Зээлийн мэдээллийн сан бий. Энэ санд нийт 4.6 сая өгөгдөл бий. Энэ өгөгдлийг хоёр ААН тусгай зөвшөөрлийн дагуу ашиглаж, иргэдийн зээлийн түүхийг бичиж байгаа юм. Эдгээр компани зээлийн түүхийг нь судалж, иргэн бүрд оноо өгч эхэлсэн. Та зээлийн оноогоо И-Монголиагаас 3000 төгрөг төлөөд харж болно.
УИХ-ын гишүүн Б.Мандхай иргэн СӨХ-ийн төлбөр болон гар утасны төлбөрөө цагт нь төлөөгүй үед зээлийн мэдээллийн санд хугацаа хэтрүүлсэн эсвэл чанаргүй зээлдэгч гэх мэтээр бүртгэгдэж байна. Ингэж Зээлийн мэдээллийн санг өргөн хүрээнд ашиглах нь буруу гэв. Хэрэглэгчийн санхүүгийн эрх чөлөөг зөрчиж байна гэв.
Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Э.Батшугар санаачилжээ. Тэрээр энэ хуулийг баталснаар цаашид зээлийн хар жагсаалт байхгүй болно гэв.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:|
-Хэрэглэгч бүр зээлийн оноотой болно. Зээлийн хар жагсаалт гэж байдаггүй. Хэрэглэгч өөрөө зөвшөөрвөл тэр хүний зээлийн мэдээллийг санд оруулдаг. Зээл гэдэгт банкууд, ББСБ болон гар утас худалдаалагч гэх мэт олон төрлийн байгууллага багтдаг.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Та зээлийн муу түүхтэй байвал таны оноо бага байна. Энэ мэдээллийг санд 6 жил хадгалдаг. Гэхдээ давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлээ төлж чадаагүй зэргийг харгалзан оноожуулна. 6 сар зээлээ төлөөгүй бол зээлдэгчийн ангилал өөрчлөгддөг. 30 хоногоор зээлээ хэтрүүлбэл хугацаа хэтрүүлсэн зээлдэгчээр бүртгэдэг. Эдгээр нь хангалттай урт хугацаа юм. Банкууд хэрэглэгчид боломж олгож байна гэсэн үг юм.
Энэ хуулийг баталснаар шинэ тоглогч орж ирэн, хүүний зардал буурна. Зээлээс зээлийн хооронд явдаг нь буурна. Ломбардны зээлийн тухайд Санхүүгийн зохицуулах хороо хариулна.
Энэ хуулийг баталснаар чанаргүй зээл буурна. Иргэд, банкууд гээд бүх талд ашигтай хууль тул тогтолцоонд эергээр нөлөөлнө.
Барьцаа хөрөнгийн шаардлага 28 хувиар буурах санхүүгийн тооцоо гарсан. Учир нь зээлийн өндөр оноотой буюу санхүүгийн сахилга бат сайтай иргэд банк, ББСБ-аас илүү хурдан хугацаанд, бага хүүтэй зээл авдаг болно. Иймд зээлийн хүү буурна. Бусад өндөр хөгжилтэй орнуудад энэ хуулийг хэдийнэ баталсан. Төрийн байгууллагын хяналт дор хувийн хэвшлүүд оноожуулалтын системийг хариуцан ажилладаг. Зээлийн мэдээллийг 6 жил хадгалдаг байсныг 6 хүртэл жил хадгалдаг болно.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Иргэд ББСБ-аас нийт 700 тэрбум төгрөгийн зээл авчээ. Банкнаас авсан эх үүсвэрийг ББСБ-ууд цааш нь иргэдэд олгож байгаа тухай мэдээлэл бий. Мөн ББСБ-ын эх үүсвэрээр ломбардууд цааш нь өндөр хүүгээр дамжуулан зээлдүүлж байгааг шалгана. УИХ ирэх долоо хоногт банкуудын удирдлагатай уулзана.
СЗХ-ны газрын дарга н.Итгэлсайхан:
-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар ломбардуудыг зохицуулж байна. Энэ хуульд зааснаар сарын зээлийн дээд хүү 4.5 хувь байна. Үүнээс дээш хүүтэй зээл олгохгүй.
УИХ-ын гишүүн Алтаншагай:
-Жилийн 120 хувийн хүүтэй зээлийг гэр хорооллын иргэд авч, амьдарч байна. Өдрийн зээл гэж бий. Мөнгө хүүлэгчдийн эсрэг юу хийх вэ? Би захуудаар явахад иргэд энэ талаар ярьсан.
Монголбанкны Тэрүүн дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:
-Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль батлахаар ажиллаж байна. Ингэснээр иргэдийн авах зээлийн хүүгийн таазыг тогтооно. Бид зээлийн оноог хэрхэн тогтоох тухай аргачлалыг баталж, тэр дагуу хоёр ААН хэрэгжүүлж ажиллана.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон 100 гишүүний нь 52 нь Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжив.