Сайнскор зээлийн мэдээллийн сангаас зээлжих зэрэглэлийн оноог Монгол Улсад нэвтрүүллээ. Тэд АНУ-ын зээлийн оноо, дата аналитикийн анхдагч FICO корпорацитай хамтран “FICO Оноо”-г нэвтрүүлж, Монгол Улсад танилцуулах ёслол есдүгээр сарын 10-ны өдөр боллоо.
FICO Оноо үйлчилгээг Монгол Улсын банк, санхүүгийн салбарын системд нэвтрүүлснийг зарлаж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, АНУ-ын Элчин сайд Р.Буанган, FICO корпорацийн Олон улсын зах зээл хариуцсан захирал Кэмпбелл Скот, Сайнскор ЗМС-ийн ТУЗ-ийн дарга Чулуунбат, Сайнскор ЗМС-ийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал нар нээлтийн базер дарав.
FICO Score нь зээлдэгчийн зээлээ төлөх магадлалыг үнэлэн тоон утгаар илэрхийлдэг эрсдэлийн үнэлгээний аргачлал юм. FICO Score нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн түгээмэл ашигладаг зээлийн онооны загвар бөгөөд зээлдэгчийн эрсдэлийг 300-850 оноогоор илэрхийлдэг. АНУ-ын FICO корпораци нь 1959 онд байгуулагдаж, энэ чиглэлээр салбартаа анхдагч болж үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 1989 оноос АНУ-д хэрэглээний зээлийн эрсдэлийн стандарт хэмжүүрээр хүлээн зөвшөөрөгджээ.
Өдгөө дэлхий дахинаа 100 гаруй оронд FICO оноо ашиглаж байгаа ба тэдгээр улсын нэг нь Монгол боллоо. FICO оноо нь улс орны онцлог, иргэдийн зан төлөвөөс хамааран ялгаатай байх ба Сайнскорчууд FICO алгоритмд тулгуурлан Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн засаг, Монгол хүний онцлогт нийцсэн оноо тооцох аргачлалыг нэвтрүүлжээ.
Зээлийн оноо ашиглан иргэдийн зээлжих зэрэглэлийг тодорхойлсноор банкуудын зээл олгох шийдвэрийг түргэн шуурхай, оновчтой болгох ба зээлдэгч байгууллагуудын зээл судлах зардлыг хэмнэх, улмаар зээлийн хүүг бууруулахад бодит боломжтой гэж үзэж байна.
Нээлтийн ёслолд АНУ дахь FICO корпорацийн Олон улсын зах зээл хариуцсан захирал Кэмпбелл Скот хүрэлцэн ирж корпорацийнхаа үйл ажиллагааг танилцууллаа. Мөн ёслолд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УИХ-ын гишүүн Б.Найдалаа болон арилжааны банкууд, ББСБ-ын холбоо, ХЗХ, Финтекийн холбоо, Монголын зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо, үүрэн телефон үйлчилгээ эрхлэгч компанийн удирдлагууд оролцов.
Д.ЭНХЦАЦРАЛ: FICO ОНООГ АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД ЗЭЭЛИЙН НИЙТ ШИЙДВЭР ГАРГАЛТЫН 90 ХУВЬД АШИГЛАДАГ
Ёслолыг нээж Сайнскор ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхцацрал, Бид одоогоос гурван жилийн өмнө зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас авч, 2022 оны есдүгээр сараас банк, санхүүгийн байгууллагуудтай бизнесийн зарчмаар хамтарч, зээлийн мэдээллийн лавлагаа өгч эхэлсэн. Энэ үйлчилгээний дараагийн үе шатны ажил болох иргэдийн зээлийн мэдээллийг оноогоор дүгнэх FICO Оноо үйлчилгээг нэвтрүүлж байна.
Ийнхүү бид сүүлийн хоёр жилд хийсэн ажлаа танилцуулж, Монгол Улсын онцлогт тохирсон, олон улсад туршигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, зээлийн мэдээллийн түүхэн дата дээр сургаж хөгжүүлсэн FICO онооны үйлчилгээг танилцуулж, нээж байгаадаа баяртай байна хэмээгээд энэ төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголбанкны удирдлагууд, Зээлийн мэдээллийн алба, Мэдээллийн технологийн алба, бусад төрийн байгууллагууд, технологийн хамтрагчид, FICO Оноо туршилтыг хамтран хийж байгаа арилжааны банкууд, финтек байгууллагууд, Сайнскор ЗМС-ын удирдлагууд, хөрөнгө оруулагчид болон хамт олондоо талархал илэрхийлэв.
Б.ЛХАГВАСҮРЭН: ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙГ ТООЦОХ СИСТЕМИЙГ МОНГОЛЫН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН НЭВТРҮҮЛСНЭЭР САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН ИРГЭД ХООРОНДЫН ИТГЭЛЦЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төвбанкны тухай хуульд Төвбанкны зорьж буй хоёр үндсэн зорилтыг тусгасан байдаг. Нэг нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах буюу үнийн тогтвортой байдлыг хангах. Хоёр дахь нь санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.
Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах чиг үүргийн хүрээнд Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг Монгол Улсад анх явуулж эхэлснээс хойш 27 жил болжээ. Энэ хугацаанд зээлийн мэдээллийн сангийн санхүүгийн зуучлалын үзүүлэх үүрэг, нөлөө асар их болсон.
FICO Оноо-ны үйлчилгээг нэвтрүүлснээр хар жагсаалт гэдэг ойлголт байхгүй болно. Хүн бүхэн өөр өөрийн оноотой болно.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр манай Зээлийн мэдээллийн санг Монголбанкны “хар жагсаалт” гэж хэлдэг. FICO Оноо-ны үйлчилгээг нэвтрүүлснээр хар жагсаалт гэдэг ойлголт байхгүй болно. Хүн бүхэн өөр өөрийн оноотой болно.
Гадаадын томоохон санхүүгийн байгууллагатай хамтарч дэвшилтэт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх нь зээлийн эрсдэлийн зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж Төвбанк үзэж байна. Зээлийн оноог бодох дэлхийн жишгийг Монгол Улсад нэвтрүүлж, олон жилийн дадлага туршлагатай FICO компанитай хамтран ажиллаж байгаад Төвбанкны зүгээс талархаж байна. Зээлийн эрсдэлийг тооцох системийг Монгол Улсын онцлогт тохируулан нэвтрүүлснээр санхүүгийн байгууллага болон иргэд хоорондын итгэлцлийг нэмэгдүүлнэ.
Санхүүгийн үйлчилгээ хялбар, хүртээмжтэй болно. Цаашилбал иргэдийн санхүүгийн сахилга батыг сайжруулж, чанаргүй зээлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх, Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой байдалд нэгэн чухал арга хэмжээ болно гэж Төвбанк үзэж байна.
Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөн 100 жилийн ойн босгон дээр дараагийн 100 жилийн талаар ярьж буй цаг үед энэ арга хэмжээг эхлүүлж байгаа нь хөгжлийг илүү урагш нь хөтөлж байна. Тэргүүн туршлага, шилдэг технологийг нэвтрүүлж буй энэ ажлыг Монголбанкнаас дэмжин ажиллах болно.
СЗХ-ны дарга Д.Баярсайхан, FICO оноог СЗХ-ны зохицуулалтын байгууллагууд болох ББСБ, ХЗХ-д зээлийн эрсдэлийн судалгаанд ашигласнаар цаг хугацааг хэмнэж, зардлыг бууруулна. Улмаар иргэдэд хүрэх зээлийн өртөг буурах үр дүнтэй. Түүнчлэн санхүүгийн салбарын бодлого гаргагч байгууллага болох бидний хувьд иргэдийн санхүүгийн эрүүл мэнд чухал бөгөөд иргэдийн санхүүгийн эрүүл мэндийг хэмжих, хариуцлагатай зээлийн зарчмыг салбартаа нэвтрүүлэх бодлоготой нийцэж байгааг онцлоод, санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллахыг хүсэв.
Р.БУАНГАН: АНУ-ЫН ИРГЭН БҮРИЙН ХАМГИЙН САЙН МЭДДЭГ ГУРВАН ТООНЫ НЭГ НЬ FICO ОНОО
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган, Зээлийн оноо АНУ-д бол хүн бүрд хамааралтай зүйл. АНУ-д иргэн бүр гурван тоог тогтоох ёстой байдаг. Нэгдүгээрт нийгмийн хамгааллын дугаар, хоёрдугаарт төрсөн өдөр, гурав дахь нь зээлийн оноогоо сайн мэддэг.
Санхүүгийн байгууллагаас ямар нэг зээл авсан, машин, тоос сорогч худалдан авсан болон эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлсөн болон кредит карт авах гэж байгаа зэрэг санхүүгийн үйлчилгээ авах зэрэг бидний өдөр тутмын үйл ажиллагаанд FICO оноо нөлөөлдөг. FICO оноо нь бидэнд мэдэгдэхгүйгээр зээлжих чадварыг үнэлж, хариуцлагажуулж байдаг юм.
FICO оноо нь бидэнд мэдэгдэхгүйгээр зээлжих чадварыг үнэлж, хариуцлагажуулж байдаг.
Энэхүү эерэг үйлчилгээг Сайнскор болон FICO корпораци хамтран Монголын зах зээлд нэвтрүүлж байгаа нь маш сайн. Дэлхийд шалгарсан энэхүү арга туршлагыг нэвтрүүлснээр Монголын санхүүгийн салбарт ил тод, шударга байдал тогтох нөхцөл бүрдэнэ. FICO оноо нь зээл авах хэрэглэгчдэд төдийгүй нийгэмд бүхэлд нь сайн нөлөө үзүүлэх учир АНУ-аас энэхүү хүчин чармайлтыг талархан дэмжиж байна.
Сайнскор болон FICO-гийн хамтын ажиллагаа Монголд зээлийн үйлчилгээ явуулах, зөв зохистой мэдээлэл, чадавх, зах зээл нь байгаа гэдгийг Ази тивд төдийгүй дэлхий дахинд, АНУ-ын санхүүгийн салбарын гол цөмд нь хүргэж чадна. Энэ бол монголчуудын хувьд их сайн зүйл. Үнэн зөв, баталгаатай, найдвартай мэдээлэл нь зээлийн эрсдэлийг багасган, хүүг бууруулах боломжтой учир Монголын эдийн засагт ашиг тустай байх нь дамжиггүй гэлээ.
Сайнскорын хамт олон иргэдэд зориулсан FICO Оноо-ыг Монголынхоо нийгэм, эдийн засгийн онцлог тохируулан нутагшуулах зорилго тавин хөгжүүлэлтийн ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэжээ. Сүүлийн нэг жилд нь холбогдох туршилтуудыг FICO корпорацитай хамтран гүйцэтгэснээр ийн зах зээлд нэвтрүүллээ.
Г.НЯМДОРЖ: FICO ОНООГ ЗЭЭЛДЭГЧИЙН ЗЭЭЛИЙН ТҮҮХЭН ДАТА ДЭЭР ҮНДЭСЛЭН ТООЦОЖ ГАРГАДАГ
Сайнскор зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Нямдорж Зээлийн мэдээллийн сан болон Fico оноо-ны талаар танилцуулав.
Тэрбээр, Бид Зээлийн мэдээллийн санг бий болгох тусгай зөвшөөрөл авснаас хойш зээлийн эрсдэлийг бууруулах, зээлдэгч банк, санхүүгийн байгууллагуудад хэрэгтэй технологийг бий болгохыг зорьж ажилласан. Сайнскор үндсэн системдээ Монголбанкнаас баталсан шинэ протоколыг нэмж орууллаа. Ингэснээр бид бүх банк, ББСБ-ууд зэрэг зээлийн мэдээллийг нийлүүлэх байгууллагуудаас мэдээлэл авах боломжийг бүрдүүллээ.
Сайнскор нь иргэдийн урьд өмнө авч байсан бүх зээлийн түүхийг багцалж нягтруулснаар 300-850 хүртэлх FICO Оноо буюу зээлийн мэдээллийг оноог гаргадаг.
Зөвхөн зээлдүүлэгч байгууллагууд биш эдийн засгийн бусад салбаруудад зээлийн мэдээллийн лавлагаа ашиглах аргыг олсон. Энэ бол өртэй эсэх лавлагаа. Лавлагаа гаргахдаа хувь хүний дэлгэрэнгүй мэдээллийг харуулахгүй, зөвхөн чанаргүй зээл, өр байгаа эсэхийг харуулна. Мөн зээлийн мэдээллийн сангийн мониторингийн мэдээллийг энэ онд нэвтрүүллээ. Ингэснээр харилцагчийн аль нэг газраас авсан зээл чанаргүй түвшинд орсон бол зээлдэгчид мэдээллийг шууд хүргүүлнэ. Танай харилцагч аль нэг байгууллагаас шинэ зээл авах болон зээлээ хааж байгаа тохиолдолд мэдээлнэ.
Ялангуяа хувиараа бизнес эрхлэгчдийн зээлийн эрсдэл болон орлогыг тооцоолоход түвэгтэй байдаг. Тиймээс үүнд нь зориулж дансны тайланг хиймэл оюун ухаанд тулгуурлан шинээр гаргах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр цаашид ЖДҮ эрхлэгчдийн оноог гаргах, эрсдэлийг тооцоолох, үндсэн датаг бий болгох гарааг эхлүүлж байна. Олон улсад хэрэглэгддэг нээлттэй банк гэдэг зарчмыг эхлүүлж байна.
Бид Салбарын эрсдэлийг бууруулах, зээлдэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, илүү хариуцлагатай болгох, зээл өгч байгаа байгууллагууд илүү үр ашигтай ажиллахад нь тусалъя гэсэн үндсэн гурван зарчим баримтлан ажиллаж ирсэн. Тиймээс энэ гурван зарчимдаа бүрэн нийцсэн FICO Оноо-г танилцуулж байна.
Сайнскор нь иргэдийн урьд өмнө авч байсан бүх зээлийн түүхийг багцалж нягтруулснаар 300-850 хүртэлх FICO Оноо буюу зээлийн мэдээллийг оноог гаргадаг. Үүнд иргэдийн өмнө нь авч байсан зээлийн түүх маш чухал бөгөөд өнөөдөр төлж байгаа зээлийн түүх сайн байж болох ч өмнө нь "анхаарал хандуулах" болон "чанаргүй" зээлтэй байсан бол оноонд шууд нөлөөлнө. FICO оноо бол Монгол Улсын зээлдэгч иргэдийг эрсдэлээр нь жагсааж гаргаж байна гэсэн үг.
Хэрэв та өөрийн FICO Оноо-ны мэдээллээ шалгах бол ЭНД дарна уу.
-FICO Оноо-г хэн хэрэглэж болох вэ?
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч бүх төрлийн зээлд Fico оноо-г ашиглаж болно. Банк, ББСБ-ууд, ХЗХ, даатгал болон нэгэндээ зээл өгч байгаа хоёр иргэн ч ашиглах боломжтой.
Fico оноо-г ашигласнаар зээл олгох шийдвэр маш хурдан гаргана. Эрсдэлд суурилсан хүүгийн бодлогыг хэрэгжүүлэх боломжтой. Fico оноо өндөртэй буюу эрсдэл багатай иргэнд зээлийн хүүг бууруулах, бага оноотой эрсдэл өндөртэй хүнд зохих шийдвэрийг гаргах боломжийг зээлдэгчид олгоно гэж танилцууллаа.