МАН, АН, ХҮН намын дарга нар өнөөдөр Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө 2024-2028 онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь Засгийн газрын насжилт богино, улс төрийн намууд тогтворгүй явж ирсэнтэй шууд холбоотой. Харин АН, ХҮН намуудтай хамтарч өнгөрсөн хугацаанд улс төрийн тогтвортой орчин бүрдүүлэх эрхзүйн шинэчлэлийг бид хамтдаа амжилттай хийсэн. Тогтолцооны энэхүү реформын хүрээнд сонгодог парламентын жишгээр өнөөдөр энэхүү санамж бичгийг байгуулж байна.
Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт УИХ-д суудалтай бүх намууд саналаа тусгах боломж бүрдлээ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан заалт бүрийг хэрэгжүүлэх хариуцлагын гэрээг намууд байгуулна. Олон жил ужгирсан олон асуудлыг бид хамтдаа шийдвэрлэнэ. Монголчууд олон жил хангалттай улстөржсөн. Одоо улс орны хөгжлөө нэгдүгээрт тавих цаг болсон. Эрчим хүчний үнийн либералчлалаас эхлээд томоохон олон төсөл, хөтөлбөрийг бид хэрэгжүүлэх болно. Илүү хурдан шийдэхийн тулд, илүү хурдан хөгжихийн тулд зориглоцгооё" гэлээ.
Энэ баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг байгуулах, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудал тусгагдсан гэв.