Лондонд төвтэй зөвлөх үйлчилгээний Henley & Partners компани жил бүр дэлхийн 227 орны гадаад паспортын чансааг эрэмбэлэн гаргадаг.
2025 оны хувьд хамгийн хүчирхэг паспорттой буюу хамгийн олон орон руу визгүй зорчих боломжтой улсаар Сингапур дахин шалгарчээ.
Сингапур гурван жил дараалан энэ жагсаалтыг тэргүүлж байна. Тус улс нь нийт 195 орон руу визгүй зорчдог юм.
Үүний дараагаар 193 орон руу визгүй зорчих Япон улс хоёрдугаарт бичигджээ. Өнгөрсөн оны хувьд Япон 192 орон визгүй зорчдогоороо Герман, Франц, Итали, Испани улсуудтай хамт энэ байранд жагсаж байв.
Харин БНХАУ-тай ковидын цар тахлын дараа анх удаа визгүй зорчих хэлэлцээр байгуулсны дүнд энэ жил ганцаараа хоёрдугаар байранд бичигджээ.
Монгол Улсын хувьд 66 орон руу визгүй зорчих эрхтэйгээр 76 дугаар байранд бичигджээ.
2025 оны хамгийн хүчирхэг паспорттой улсууд:
- Сингапур /195 улс/
- Япон /193 улс/
- Франц, Герман, Итали, Испани, Финланд, Өмнөд Солонгос /192 улс/
- Австри, Дани, Ирланд, Люксембург, Нидерланд, Швед, Норвеги /191 улс/
- Бельги, Шинэ Зеланд, Португал, Швейцар, Их Британи /190 улс/
- Австрали, Грек /189 улс/
- Канад, Польш, Мальта /188 улс/
- Унгар, Чех /187 улс/
- АНУ, Эстони /186 улс/
- Литва, Латви, АНЭУ, Словени /185 улс/
Эх сурвалж: CNN