Хиймэл оюун ухаант “Ai-Da” нэртэй роботын зурсан зургийг энэ сарын сүүлээр дуудлагаар худалдахаар болжээ.
“Хиймэл оюун ухааны бурхан Алан Тюрингийн хөрөг” нэртэй тус зураг дуудлага худалдаагаар 120-180 мянган ам.долларын үнэд хүрэх төлөвтэй байна.
Тус роботыг зохион бүтээсэн Их Британийн иргэн “Ai-Da-ийн бүтээл нь нийгэм ба технологийн харилцааг онцолж, нийгмийн өөрчлөлтийг тусгасан гэдгээрээ онцлог” хэмээн тайлбарлав.
Ижил төрлийн роботуудын зурсан уран зургаас онцлог зүйл нь анх удаа роботын бүтээлийг дуудлагаар худалдах гэж байгаа явдал юм.
Түүнчлэн Sotheby-ийн дуудлага худалдаанд криптовалютаар худалдаа хийхийг зөвшөөрөх гэнэ. Эмэгтэй хүйсэнд ангилагдаж буй Ai-Da нүдэн дэх камер болон робот гараа ашиглан зураг зурдаг аж.
Хоёр жилийн өмнө Ai-Da Их Британийн парламентын танхимд "Би компьютерын программаас хамааралтай, амьд биш ч уран бүтээл туурвиж чадна" хэмээн хэлж байжээ.
Эх сурвалж: CNN