-GoGo.mn сайт “Хаачих вэ” аяллын булангийн энэ удаагийн дугаарыг Тайвань орноос бэлтгэлээ-
Тайваньд хийсэн аяллын нэвтрүүлгээрээ тухайн орны соёл, амт, түүх, эрүүл мэндийг онцлохыг зорилоо. Өвөрмөц амттай бөмбөлөгтэй цай /bubble tea/-аас эхлээд Чингис хааны эш хөрөг хадгалагддаг Үндэсний Хааны Ордон музейн ховор үзмэрүүдтэй танилцах боломж олдов.
Мөн хоолыг түүх соёлтой хослуулсан аялал жуулчлалын шинэ хэв маягийг нэвтрүүлсэн нь шинэлэг санагдсан. Тодруулбал музейн хажууханд байрлах таван одтой “Silks Palace” ресторанд музейн үзмэрүүдийг дууриалган хийсэн хоолнуудыг амтлах боломжтой.
Тайванийн соёлын нэг хэсэг бол шөнийн зах нь. Тайваньчуудын дунд орж, тэдний амьдралын хэв маяг, онцлогоос нь бага ч болов мэдэрье гэвэл шөнийн захыг нь заавал зорьж үзэхийг зөвлөж байна.
Тайваньд очсон бол заавал идэж үзэх ёстой зүйлсийн нэг бол Xiaolongbao буюу банш. Тийм ч учраас бид эхний өдрөө дэлхийд 170 гаруй салбартай DingTaiFung хэмээх газрыг зорьсон юм.
4 давхар барилга бүхэлдээ банш идэх гэж ирсэн хүмүүсээр дүүрдэг гэд бод доо...Тайпэй хот дахь энэ салбар нь 4 давхар бөгөөд банш идэх гэж ирсэн хүмүүс нээхээс нь ч өмнө ирж дугаарлан зогсдог.
Үзэж, харж, амталж, суралцаж, мэдэрч аялсан энэ аяллаараа Тайвань орны түүх, соёл, хүмүүсийг нь бага ч болов харуулахыг зорилоо.
Тайвань дахь аяллын дугаарын бүтэн нэвтрүүлгийг хүлээн авна уу.