Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан "Гэр бүл хамгаалал-шийдэл" үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд болж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:
-Энэ хэлэлцүүлгийг санаачлах болсон гол шалтгаан нь бид гэр бүлийн тухай нэгдмэл ойлголт, зорилгогүй байгаа юм байна. Гэр бүлийг нэгтгэж байгаа зүйл нь юу байх вэ гэдэг ойлголт цалгардсан байна. Тиймээс энэ ойлголтыг илүү тодорхой болговол Монголын гэр бүлүүд илүү бат бөх, насжилт удаан байх, аливаа нийгэм эдийн засгийн хүчин зүйлд ганхахгүй байх суурь болно.
Гэр бүлийн үнэ цэнийг тодорхойлоод түүнийгээ зөвхөн хууль эрхзүйн хүрээнд биш нийгэм, боловсрол, соёлын салбарт орон даяар түгээн дэлгэрүүлж хүн бүрийн сэтгэлд бүрэн суулгах юм.
Хүүхэд бага наснаасаа гэр бүлийн үнэ цэнийг нь мэдэрвэл насанд хүрсэн хойноо гэр бүл бүтээхдээ үүнийгээ эрхэмлэж ямар ч нийгэм эдийн нөлөөлөлд ганхахгүй байна.
Үүнийг хуульд тусгахаас гадна хүүхэд байхаас гэр бүлийн тухай ойлголтыг боловсролын салбарт сургалтын хөтөлбөрүүдэд оруулах тухайлбал аав ээж байхын эрхэм нандин зүйлсийг заах, хэрхэн бусдыгаа хайрлаж эцэг эх бололцохыг сургалтыг хөтөлбөрт заах нь зүйтэй.
Дандаа гадаадын соёлын гэр бүлийн доголдолтой, өшөө авалттай муу контентууд манай гэр бүлүүдэд яаж нөлөөлж байгааг бид маш олон талаас нь авч үзэхгүй бол болохгүй болжээ.
Дэлхий нийтийн чиг хандлага гэр бүл байхаас илүүтэй ганц бие амьдралыг илүүд үзэж байна, бэлгийн олон чиг хандлага, амьдралын олон төрлийн гэр бүлүүд гарч ирж байна. Гэтэл монголчууд бид хэдүүлээ билээ. Монголчууд бид өв уламжлал ёс заншлаа сэргээж, нэгдмэл ойлголтой болж явахгүй бол бидний 3,5 сая орчим хүн амтай Монгол улсын оршихуй монгол гэр бүлээс эхтэй гэж харж байна"
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара санаачлан Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.