Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Юнител групп нийгмийн хариуцлагын хүрээнд “Амжилтад хүйс байхгүй” санаачилгыг хэрэгжүүллээ. Энэхүү кампанит ажлын гол зорилго нь амжилт гаргах, манлайлагч болох, шинэ боломжийг нээхэд хүйс хамааралгүй гэдгийг нийгэмд ойлгуулах, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд чиглэж буй юм.
Уг ажлын хүрээнд “Her Story” хэмээх олон нийтийн хөдөлгөөн хэрэгжиж байгааг та бүхэн аль хэдийн цахим орчноос харсан байх. Эрчүүд түлхүү байдаг хэмээх холын тээвэр, гүний уурхай, гал унтраах анги, бартаат замын уралдаан зэрэг салбаруудад ч эмэгтэйчүүд амжилт дүүрэн ажиллаж байгааг илэрхийлэх бүсгүйчүүдийн түүхээр дамжуулан нийт эмэгтэйчүүдэд урам зориг өгч буй нь энэ аж. Та ч бас өөрийн мэдэх эмэгтэйн эсвэл өөрийнхөө сэтгэл хөдөлгөм түүхийг бусадтай хуваалцан, алдаршуулах боломжтой байх нь. Энэхүү bit.ly/4brsZ9i линк рүү орж, дурын эмэгтэйн түүхийг сонгоход “Share Yours” сонголт гарч ирэх бөгөөд үүн дээр дарснаар та өөрийн түүхийг тус аяны хүрээнд бусдад хуваалцаж болох ажээ. Таны бичих нэг түүх олон олон эмэгтэйчүүдийн урам зориг болох юм шүү. Хүчирхэг түүхүүдийг хамтдаа бичье!
Ташрамд дурдахад, 2024 онд Юнител групп орчин цагийн Монгол Улсыг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг улс даяараа танин мэдэхэд зориулан #АнхныЭмэгтэйГудамж хэмээх санаачилгыг эхлүүлсэн бөгөөд салбар салбартаа түүхийг бүтээсэн анхдагч эмэгтэйчүүдийг онцолж, мөн өнөө цагийн зоригтой бүтээлч бүсгүй бүрийг дэмжиж, урам зориг өгөх аяныг зохион байгуулсан билээ.