Энэ сарын 8 Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Иймд БНТУ-ын хамгийн том хот болох Истанбулын төвд эмэгтэйчүүд жагсжээ.
Тус хотын төвд орших дүүргээс энэ сарын 7-нд жагсаал зохион байгуулж, олон нийтийн амгалан байдлыг алдагдуулахыг хориглосон байна. Гэсэн ч 8-ны орой эмэгтэйчүүд тайван жагсжээ. Тэд жагсаалаа дуусгасны дараа цагдаа нар 100-200 жагсагчийг саатуулсан байна.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвийн Истанбул дахь салбар хэчнээн хүнийг саатуулсан талаар мэдээлэл авч чадаагүй байна.
Жагсагчид "Бидний тэмцэл, бидний мөрөөдөл, дэлхийг өөрчлөх гэснийг эсэргүүцэгчид бидэн рүү улам их дайрах болов. Биднийг чимээгүй болгохоор оролддог. Олон эмэгтэй амиа алдсан ч гэмт хэрэгтнүүдийг шударгаар шүүсэнгүй. Амьдрал ийм л байх ёстой мэтээр бидэнд сургадаг” гэжээ.
Өчигдөр тус улсын нийслэл Анкара хотод мөн эмэгтэйчүүд жагссан байна. Тэдний замд цагдаа нар саад болоход "Эмэгтэйчүүд алуулахад та нар хаана байсан бэ" хэмээн эсэргүүцжээ.
Туркийн Засгийн газар гэр бүлийн жил хэмээн зарласан ч тус улсад эмэгтэйчүүдийн эсрэг үйлддэг хүчирхийлэл буурахгүйг байгааг жагсагчид онцолсон байна.
Эх сурвалж: BBC