Өмнөд Солонгост сурагчид багшийнхаа зургийг хиймэл оюун ухаан ашиглаж эвлүүлээд цахим сүлжээнд байрлуулсан тохиолдлууд гарчээ.
Үүнийг deepfake буюу дижитал хуурамч дүрсний урхи гэж нэрлэдэг.
Лий Га-юун (жинхэнэ нэр нь биш) үе үе уйлж, найман настай хүү нь түүнийг тайвшруулдаг. Тэрээр арван жилийн турш Бусан хотод багшилсан. Гэвч яг нэг жилийн өмнө түүний амьдрал орвонгоороо өөрчлөгджээ. Нэг оюутан түүний толгойг нүцгэн бие дээр эвлүүлсэн зургийг 1200 гишүүнтэй телеграмын хаягт байршуулан, гутаасан тайлбар бичсэн байна.
Үүнээс хойш тэрээр ажлаа хийж чадаагүй. Сурагчид нь түүний эвлүүлсэн зургийг харсан болов уу гэж байнга бодон, хичээлээ зааж чадахгүйд хүрчээ. Уг нь тэр хүүхэд байхаасаа л багш болохыг мөрөөдсөн.
Гэвч сэтгэлээр унаж, түгшүүрт автан, өдөрт таван эм уудаг болжээ. Хүч тамиргүй болсон тул ажилдаа ойрын хугацаанд эргэн орох бодолгүй байна.
Өөр нэг багшийн царайг бэлгийн харилцаанд орж буй сармагчны бие дээр эвлүүлээд, “Хүүтэйгээ нөгөө ажлыг хийж байна” гэсэн тайлбар бичиж, хуурамч зургийг интернэтэд байршуулсан байна.
Үүнийг харсан багш цочирдож, тухайн үед амьсгал ч авч чадахгүй байсан гэжээ. Тэрээр маш их бухимдаж, үүнд хүүг минь оролцуулсанд итгэж ядаж байна гэсэн байна.
Тэрээр одоогийн сурагчдадаа гурван жил хичээл заасан, шавь нартайгаа сайн харилцаатай. Би тэдэнд их хайртай, тэд ч надад хайртай. Тэд сайн хүүхдүүд тул би маш их цочирдсон гэсэн байна. Тэрээр сурагчдад “Хуурамч зураг эвлүүлсэн нь хэргээ хүлээвэл цагдаад хандахгүй” гэжээ. Гэвч хэн ч хэргээ хүлээгээгүй тул цагдаад өргөдөл өгсөн байна.
Гэвч цагдаа түүнтэй огт уулзаагүй, баримт олдоогүй гээд өргөдлийг нь буцаажээ.
Өнгөрсөн есдүгээр сард БНСУ-ын 500 сургууль, их сургуульд дээрхтэй төстэй хэргүүд гарсан. 2024 оны наймдугаар сард Багш, боловсролын салбарын ажилтнуудын үйлдвэрчний эвлэл судалгаа явуулж, хиймэл оюун ухаанаар эвлүүлсэн, садар самуун зургийн хохирогч болсон 2.492 тохиолдлыг илрүүлжээ.
Дунд, бага болон тусгай сургуулийн (хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн) багш нараас гадна цэцэрлэгийн багш нар ч хохирогч болсон хэмээн мэдүүлсэн байна.
517 багш, 204 сурагч, 304 ажилтны зургийг зохисгүй байдлаар эвлүүлжээ. Тэдний олонх нь цагдаад мэдүүлээгүй байна.
Тус улсад садар самууныг deepfake ашиглан түгээсэн хэрэг 2021 онд 156 бүртгэгдсэн бол 2024 онд 1202 тохиолдлыг бүртгэжээ. Цагдаагийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдуулан 682 хүнийг шалгасны 548 нь өсвөр насныхан байсан. Тэд яагаад ийм хэрэг үйлдсэн бэ гэсэн асуултад зугаацах гэж хариулдаг байна.
10-14 насны 100 орчим хүүхэд насанд хүрээгүй тул ял шийтгэлгүй өнгөрчээ.
Инчеоны нэг багш Х сүлжээнд өөрийнх нь зургийг байрлуулсныг харжээ. Тэрээр цагдаад хандсан ч арга хэмжээ аваагүй тул өөрөө буруутныг олохоор шийдсэн байна. Түүний зургийг их ойроос авсныг анзаарч, аль ангид авсныг ч тогтоожээ. Тэр ангид орж, сандал бүрээс зураг авч, хэн зургийг нь авсныг ч мэдсэн байна.
Гэсэн ч цагдаа гар баримт хангалтгүй гэжээ. Азаар өөр багш түүний сэжиглэсэн хүүхэдтэй холбоотой гомдол гаргаснаар ахлах ангийн хүүг шалгасан байна.
БНСУ-д багш нарыг гутаан доромжилсон ч сургуулийн удирдлага тэднээс ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсдэг. Хэрэг хийсэн сурагчид сургуульдаа сурсаар байдаг. Харин сурагчид ямар нэг зүйл тохиолдвол тухайн сурагчийг шууд шилжүүлдэг байна.
Тус улсад сурагчийг хамгийн арын эгнээнд суулгах шийтгэл л бий. Сурагч хэдий ноцтой алдаа гаргасан ч сургуулиас хөөх эрх захиралд байхгүй. Эцэг эхэд нь хүүхдээ гэрээр сургахыг санал болгох л эрхтэй. Хэрэв тухайн гэр бүл татгалзвал хүүхдийг нь үргэлжлүүлэн сургахаас өөр сонголт байхгүй аж.
Эх сурвалж: BBC