Сансарт есөн сарын турш гацаад буй хоёр нисгэгчийг дэлхийд авчрах SpaceX-ийн нислэг өнөөдөр хөөрөх байсан ч хойшлогджээ.
Тодруулбал Фалкон 9 сансрын хөлөгт асуудал гарсны улмаас өнөөдөр хийх байсан нислэгийг цуцлах шаардлагатай болсон.
Тус хөлгөөр НАСА-ийн дөрвөн сансрын нисгэгч Олон улсын сансрын станц руу очиж, тэнд есөн сарын турш гацаад буй хоёр нисгэгчийг эх дэлхийд авчрах ёстой байсан юм.
Өнгөрсөн оны зургаадугаар сард НАСА-ийн нисгэгчид болох Суни Уиллиамс, Бутч Уилмор нар найман өдрийн даалгаварт явсан ч хөлөгт асуудал гарсны улмаас өнөөдрийг хүртэл тэнд гацаад буй.
Тэд одоогоор сансрын станц дахь үйл ажиллагаа, засвар үйлчилгээ болон туршилтуудад тусалж байна.
Тэднийг авчрах хөлөг өнөөдөр амжилттай хөөрсөн бол хоёр нисгэгч даваа гараг гэхэд дэлхийд ирэх боломжтой байжээ. Өнөөдөр хөөрөх байсан SpaceX-ийн хөлгийг зассаны дараа бямба гарагт дахин хөөрөх оролдлого хийж магадгүй гэж мэдээлжээ.
Өмнө нь НАСА-аас тэднийг дэлхийд авчрах нислэгийн хугацаа хойшилсныг зарлаж байсан. Гэхдээ хугацаа хойшилсон нь сансрын станцад байгаа хоёр нисгэгчид ямар нэг эрсдэл учруулахгүй гэсэн юм.
Учир нь Олон улсын сансрын станц руу хоол хүнс, хүчилтөрөгч, ус, хувцас бүхий хангамжийг илгээсэн аж.
Эх сурвалж: АР