Украин Европын хамгийн том нутаг, хүн амтай орны нэг.
Украин гэх Зүүн Европын улс нь зүүн болон зүүн хойд талаараа ОХУ-тай, баруун хойд талаараа Беларус, Польш, Словак, Унгар улсуудтай, баруун өмнөд талаараа Румын, Молдав улсуудтай тус тус хиллэдэг. Мөн өмнөд талд нь Хар тэнгис, Азовын тэнгис оршдог.

Албан ёсны украин хэлтэй ч 18 хэлээр ярилцдаг, хүн амынх нь 77,8 хувь нь украин бол 17,3 хувь нь орос.

Харин өнөөдөр Украин улс, түүний 45 сая иргэний хувь заяа Барууны орнууд болон ОХУ хоорондын стратегийн өргөн тулааны нэг хэсэг боллоо.
Европын холбоонд нэгдэх гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл Евромайданы жагсаалыг эхлүүлж, эцэст нь төрийн эргэлтээр дууссан.
Хүн амын ихэнхийг оросууд эзэлдэг Крымийн хойг улс төрийн хямралын дараагийн “халуун цэг” болов. Хар тэнгисийн хойд эрэгт орших, Украинд харьяалагдах Крымын хойгт стратегийн чухал ач холбогдолтой Оросын цэргийн бааз байдаг юм.
Крымын аралд Украины орос үндэстнүүд хамгийн олноор оршин суудаг. Хүн амын 58 хувь нь орос, 24 хувь украин, 12 хувь татар. Харин тэдний 75 хувь нь орос хэлийг эх хэлээ гэж үздэг бол ердөө 10 хувь нь украин хэлийг эх хэлээ гэж үздэг. Түүнчлэн тэдний 97 хувь нь оросоор ярьдаг болохыг харуулсан судалгааны дүн ч байдаг аж.

Стратегийн ач холбогдол
Крым нь Украин, ОХУ-ын аль алиных нь хувьд улс төр, стратегийн чухал ач холбогдолтой. Крымийн Севастополь хотод ОХУ-ын Хар тэнгисийн бааз байдаг. Украин тусгаар тогтнолоо олж авсны дараа Киев Москватай түрээсийн гэрээ байгуулж, баазын асуудлыг зохицуулжээ. 2010 онд энэ гэрээний хугацааг 2042 он хүртэл сунгаж, ОХУ байгалийн хийгээ Украинд хямдралтай үнээр нийлүүлэхээр болсон юм.

Европын холбоо болон ОХУ
Украин Европын холбоо болон ОХУ-тай ч эдийн засгийн харилцаатай. Украинаар дамжин өнгөрч буй Оросын байгалийн хийн хоолойнууд Европын олон улс орныг байгалийн хийгээр хангадаг юм.
Орос байгалийн хийн үнээ нэмж, эсвэл крантаа хаавал Европын холбоо, АНУ яах вэ? 2006 онд ОХУ ЕХ-нд байгалийн хийн нийлүүлэлтэ түр хязгаарлахад Европын холбоо нэн даруй эрчим хүчний аюулгүй байдлын талаар ярьж эхэлсэн билээ.

ОХУ-аас байгалийн хий дамжуулагч стратегийн нөлөө бүхий байршилд орших Украин их гүрнүүдийн эдийн засгийн “тоглоом” болж байна.
Эцэст нь Крым ОХУ-ын бүрэлдэхүүн хэсэг болсноор Украин хоёр хуваагдах дээрээ тулаад байгаа билээ. Нэг хэсэг нь ОХУ-ыг, нөгөө хэсэг нь Зүүн Европыг дагаснаар хурцадмал байдал намжих уу гээд асуултууд урган гарч байгаа юм.
Гэхдээ Украинд нөхцөл байдал хаашаа эргэхийг таамаглахад, тоймлоход тун хэцүү болоод байгааг олон улсын шинжээчид хэлж байна.