Асашёрюү Д.Дагвадорж өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа нэгэн зүйлийн талаар бичсэн нь ихээхэн шуугиан тариад байна.
Тэрээр “Богд уулын явган аяллын жимийг надад өгчих. Тэгвэл сайхан юм хийгээд өгье би. Нэг аялахад 5000 төгрөг. Зам аюулгүй, боловсон 00-той” хэмээжээ. Мөн “Цэцээ гүний орой дээр очдог лифттэй, дээрээ амардаг талбайтай байвал жуулчдыг татна даа. Өвөл утааг харуулаад л утаа руу бүгдээрээ шумбаж ороод л” гэх мэтээр бичсэн байна.
Маш их сэтгэгдлийг авсан дээрх постууд дээр зарим нь сайхан санаа байна дэмжиж “энэ янзаараа ууланд авирсаар байвал Богд уул хогонд дарагдаж гүйцэх нь, эртхэн аварга аваад тохижуулвал сайхан санаа байна” гсэн бол зарим нь “эхлээд циркээ аятайхан болгочих. Цирк гэж ул боов зарсан л газар байна” хэмээж байна. Харин зарим залуус “5000 арай үнэтэй байна гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.