Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Энэ ойн арга хэмжээний хүрээнд олон үйл ажиллагаа хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Музей-бидний бахархал” хэмээх гурван үеийнхний дурсамж уулзалт юм. Уулзалтын гол зорилго нь музейд ажил амьдралынхаа нэгэн хэсгийг өнгөрүүлж, амьд түүх болсон ахмад үеийнхний үзэж өнгөрүүлсэн түүх, оюун ухаанд нь хадгалагдан байгаа дурсамжийг тэдний залгамж халаа болсон залуу үеийнхэнд өвлүүлэн дамжуулах явдал юм.
1924 онд анхны “Үндэсний музей” үүд хаалгаа нээж, үзэгч олноо хүлээн авснаас хойш 90 жил өнгөрч, түүнээс хойш өргөжин тэлсээр өнөөдөр улс, аймаг, хувийн болон олон нийтийн 50 орчим музейд 630 гаруй хүн ажиллаж байна. Тэдний төлөөлөл болсон Улаанбаатар хотын музейнүүдийн ахмад, дунд, залуу, үеийн 150 орчим хүн энэхүү уулзалтанд оролцоно.
Тэд музейн сан хөмрөгийн эрхлэгч, тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан, сэргээн засварлагч, үзмэр харагч, хамгаалалтын ажилтан, чихмэлчин зэрэг ажил мэргэжлийн хүмүүс юм.
Тэдний дунд Соёлын гавьяат зүтгэлтэн, чихмэлчин Д.Дагиймаа (Байгалийн түүхийн музей), уран барималчин, СТА Д.Санжаа (Соёлын өвийн төв), Буриад улсын гавьяат зураач Б.Дашням (Монголын цэргийн музей), ахмад тайлбарлагч Н.Уртнасан (Үндэсний музей), Г.Уламбаяр (Байгалийн түүхийн музей), З.Дуламсүрэн (Богд хааны ордон музей), Л.Ундармаа (Г.К.Жуковын музей), сан хөмрөгийн эрхлэгч Ц.Саарал (Чойжин ламын сүм музей), Д.Алтаннавч (Богд хааны ордон музей), Л.Гантөмөр (Монголын цэргийн музей), М.Дэжид (Соёлын өвийн төв), эрдэм шинжилгээний ажилтан Ц.Аюуш, О.Насанжаргал (Үндэсний музей), Г.Цэрэндолгор (Байгалийн түүхийн музей), үзмэр харагч П.Цэцэгбадам (Үндэсний музей), Н.Халзаа, Г.Отгонжаргал (Байгалийн түүхийн музей), Д.Мөнхчулуун, Б.Даваасүрэн (Дүрслэх урлагийн музей), Ц.Үржинсүрэн (Уран зургийн галерей), Ч.Оюун /Богд хааны ордон музей/ зэрэг музейн салбарт олон жил ажиллан одоо гавьяаныхаа амралтыг эдлэн суугаа болон музейдээ ажиллаж буй олон ахмадууд оролцоно.
Мөн музейн захиралаар ажиллаж байсан А.Очир, П.Эрдэмбат, Д.Гунгаа, Д.Батдорж, Д.Цэдмаа, Д.Мягмардорж, Д.Энхтөгс, Б.Бизьяа зэрэг ахмадууд оролцож тэдний халааг аван ажиллаж байгаа залуу, дунд үеийн музейчидтэйгээ уулзан золгож, санал сэтгэгдэлээ хуваалцсан юм.