Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн Засаг дарга нарын 2007 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн юм.
Засгийн газрын 2006 оны 51 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу нийт 10 үзүүлэлтээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг байр эзлүүлэхэд Сэлэнгэ аймгийн Засаг дарга 4.33 оноогоор тэргүүлж, Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга нар хоёр, гуравдугаарт, удаах байруудад Орхон, Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар шалгарсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Жалсрайн Баярмагнайд Засгийн газрын өргөмжлөлийг Төрийн ордонд гардуулж, амжилт хүслээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.