Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор гэдэг. Тэгвэл xaa сайгүй хямарсан эдийн засгийн нөлөөнд сөхөрч сөгдөх шахсан монголчууддаа бэлэн мөнгөний бараа харуулдаг цөөхөн газрын нэг ломбард болсон. Хэдийгээр хямралд нухлуулсан иргэдэд эд хөрөнгийг нь барьцаалан бэлэн мөнгө зээлдүүлдэг сайн талтай ч бадарчин явсан газар балагтай гэгчээр ломбардыг дагасан саар зүйлс газар авах болж.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ломбардын хувьд ажлын цаг гэдэг нь бараг л эзний хүслээр гэж болно. Хотын төвд, ялангуяа баар, цэнгээний газар, оюутны байр, сургуулийн ойролцоо байрлалтай ломбардуудын хувьд шөнийн 4-6 цаг хүртэл ажиллах нь энгийн зүйл.
Учир нь чөлөөт цагаа өнгөрөөж эрх чөлөөгөө ханатлаа эдэлсэн оюутнууд энэ л үед тус газраар үйлчлүүлдэг оргил цаг нь. Тиймээс ломбардууд ийнхүү унтах цагаа ч умартан ажилладаг юм байх.
Хэдийгээр барьцаат зээл гэгдэж байгаа ч ломбардыг ичих нүүргүй шулдаг газар гэхэд хэтрүүлсэн болохгүй. Учир нь тэд бусдын эд хөрөнгийг барьцаалж зээл олгож байгаа нэрээр мөнгө зээлдүүлдэг ч үнийн дүнгийн 50-60 хувиар хямдруулан үнэлнэ. Ингээд ч зогсохгүй хугацаатай.
Хамаг мөнгөө шавхаад, эцэст нь өөрт үлдсэн эд хөрөнгө рүүгээ халдаж байгаа оюутан голдуу залуусын хувьд зээл эргүүлэн төлөх хугацаа гэдэг ёстой л мянгуужингийн үлгэр гэсэн үг. Харин энэ нь тэрхүү барьцаалан зээлдээд байгаа нөхдүүдэд аманд орсон шар тос болно. Тэд зээл хэтэрсэн нэрээр эд зүйлийг нь хурааж аваад зогсохгүй хэд дахин нугалаад зарж борлуулж орхино.
Тэр бүү хэл барьцаалсан ээмгээ авах гээд ирэхэд зээл хэтэрсэн учир худалдчихсан. Та манай дотоод журамтай танил-цаад хүлээн зөвшөөрөөд л гарын үсгээ зураа биз дээ. Тиймээс маргаад байх зүйлгүй хэмээн өгүүлсэн эзэн авгай маргааш нь гудамжинд санамсаргүй тааралдахад чихээ гоёсон шигээ алхаж явсантай таарч байсан цаг бий.
Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр нийслэлийн гудамж талбай, байшингийн булан, орцны үүд гээд л хаа сайгүй хамгийн ихээр тааралддаг үйлчилгээний газруудын нэгийг ломбард болсон. Өөрчлөлт шинэчлэлийн хөх салхитай хамт сэвэлзэж, намирсаар манай улсад ямар ч хаалтгүй орж ирсэн уг үйлчилгээг Монголчууд барьцаалан зээлдүүлэх газар хэмээдэг.
Тэгвэл сүүлийн 10 гаруй жилд айхтар хүчээр манай улсад нэвтэрч нийслэлээр зогсохгүй сум орон нутаг, багт хүртэл байршиж өөрийн байр сууриа бэхжүүлсэн уг газар нь гэмт хэргийн үүр уурхай болж байгаа нь сэтгэл түгшээх болов.
Цагдаагийн ерөнхий газраас гаргасан нэгэн судалгаагаар нийслэлд гарч байгаа гэмт хэргийн багагүй хувийг барьцаалан зээлдүүлэх газраас улбаатай болохыг нотолж. Иргэдийн, ялангуяа их дээд сургуулийн оюутнуудын чих, гаранд гялтайх үнэт эдлэлүүд, сургуулийн сурагчдын ном сурах бичиг, үзэг балаас эхлээд л айл гэрийн аяга таваг, зурагт радио,хивс ширдэг гээд л бүгдээрээ энэхүү барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагааны нэг хэсэг.
Мэдээж хэн нэгэн зүгээр байхад барьцаалан зээлдүүлэх газар дайрч ирээд хамаг зүйлийг нь хуу татаад аваад явахгүй. Гэхдээ тойруу байдлаар иргэдийн амьдралд урилгагүй зочин болж ирдэг байнгын гайны нэг гэдэгтэй санал нийлэхгүй хүн гарахгүй биз.
Үгүй ядаж л энэ газраар үйлчлүүлсэн, ээмэг бөгж, гар утсаа 1-2 удаа тавиад мөнгө зээлж байгаагүй хүн цөөхөн, бараг л өдрийн од шиг гэхэд хэтрүүлсэн болохгүй л байх.
Дундаж болон түүнээс доогуур орлоготой өрхийн хувьд барьцаалан зээлдүүлдэг газар нэг талаараа аврагч нь болж нөгөө талаараа жинхэнэ цөлмөгч нь болдог гэсэн үг.
Монголчууд ганцаас газар дүүрдэг хэмээн ярьдаг. Тэгвэл энэ үгийг ч харин энэхүү үйлчилгээг эрхэлдэг албан байгууллага, хувь хүмүүс 100 бүү хэл давуулан биелүүлдэг гэхэд болно. Арга ч үгүй, эрэлт нь байгаа болохоор хэрэглээ нь байж л таараа.
Хүмүүсийн амьдрал хангалуун биш, өдөр хоногоо арай ядан болгож амьдардаг болохоор хүссэн хүсээгүй ч сүүлчийн найдвар болсон, магадгүй тэр гэрийн алтан найдвар болсон ганц гялтайх зүйл мөнгөн аяга, гар дахь бөгжөө сугалт аваад л алхдаг зүг нь хамгийн ойрхон байрлах ломбард.
Мөн хямд төсөр аргаар мөнгөтэй болж өдрийн өнгөнд баяжих гэсэн хүйтэн сэтгэлтнүүдийн ч очдог газар аанай л ломбард. Бусдын эд зүйлийг хэлэлгүйгээр авахыг хулгайлах гэдэг. Монголчуудын хувьд энэ талдаа нэлээдгүй мэргэшсэн ард түмэн гэхэд хилсдүүлсэн болохгүй л байх.
Санаатай санамсаргүй байдлаар бусдын эд хөрөнгийг хэлэлгүйгээр авч, тэгээд зогсохгүй эгээ л өөрийн юм шиг бусдад худалддаг. Эсвэл хамгийн ойр байрлах ломбардны зүг гутлынхаа хошууг "залдаг" гэмт этгээдүүдийн хувьд барьцаалан зээлдүүлж байгаа нэрээр мөнгө тоншигчид жинхэнэ "гэрэл гэгээ" нь гэсэн үг.
Учир нь өнөөдөр манай улсад үйлчилгээ явуулж байгаа ломбардууд мөнгө зээлэх гээд эд зүйлээ аваад ирж байгаа хүнээс ёс төдий л овог нэрийг нь асууна. Мөн эзэн нь хэн байх нь хамаагүй бичиг баримт гэдэг зүйлд л хамаарагдах зүйл байвал хальт харж тэмдэглэж авсан болоод л өнгөрнө.
Гэтэл бусдын эд хөрөнгийг хулгайлаад мөнгөжих гээд явж байгаа этгээд өөрийн нэр овгоо зөв хэлэх үү. Нэгэнт барьцаанд тавих гэж байгаа эд хөрөнгө нь хулгайнх юм чинь ёс төдий тэмдэглэдэг зээлдүүлэгчид хуурамч бичиг баримт үзүүлчих "мэргэн ухаан" байж л таараа.
Үүнээс болж хулгайлагдсан эд зүйлсийн нэлээдгүй хэсэг нь энэхүү барьцаалж зээлддэг гэх газраар дамждаг байна. Тиймээс уг хэрэгтэй тэмцэхэд ядаж л шөнийн цагаар ломбардуудыг ажиллуулахгүй байх талаар хариуцлагатай арга хэмжээ авахыг иргэд хүсч байсан юм.
Ташрамд дурдахад, сүүлийн үед барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь мөнгөн аяга тавьж мөнгө зээлэх болсон байна. Уг газраар үйлчлүүлэгчдийн насны хувьд 18-35 хүртэл. Мөн мөнгөн аяга барьцаалж зээл авч байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг гэхээр өөрийн эд зүйл гэхээсээ илүү бусдын халаас ухагчид байдгийг баталж байгаа юм.
Х.Халиунаа