Сэлэнгэ мөрний дунд хэсгээр буюу Хялгант орчмоор сүүлийн хоёр хоногт усны түвшин 110 см-ээр нэмэгджээ. Голын ус ингэж эрс нэмэгдэн, үерийн түвшинд ойртож байгаа аж. Түүнчлэн ойрын 2-3 хоногт Сэлэнгэ мөрний адаг буюу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Сүхбаатар сумын орчмоор усны түвшин 20-30 см-ээр нэмэгдэх төлөвтэй байгаа тул эрэг дагуу болон голын ай савд зусч буй ард иргэдийг усны аюулаас сэрэмжлэхийг Онцгой байдлын ерөнхий газар, Ус, цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа.