Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахин сонгууль явуулж байж нэг юм ирцээ бүрдүүлсэн. 45 төлөөлөгчтэй Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 36-г МАХН-аас, есийг Ардчилсан намын нэр дэвшигчид тус тус аваад байгаа. Одоо шинэхэн төлөөлөгчид хуралдан даргаа сонгох ёстой. Мэдээж ялсан намаас энэ удаагийн хотын дарга тодорно.
Намаа ялуулсан учир одоогийн хотын дарга Т.Билэгтийг албан тушаалд хэвээр үлдээх нь тодорхой гэж хүмүүс ярьж байсан ч одоогийн НИТХ-ын дарга Г.Мөнхбаярыг Улаанбаатар хотын Засаг дарга болгох талаар жиг жуг сонсогдож эхэллээ. Өнөөдөр Нийслэлийн МАХН-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ тухай яригдсан талаар зарим эх сурвалж мэдээлж байна.
Ямартай ч тус хурлаар хотын даргад хэн хэнийг нэр дэвшүүлэх тухай яригдсан ч эцсийн шийд нь гарах болоогүй гэнэ. Юуны түрүүнд тэд намын бүлэг, хороо байгуулах асуудлаа эхэлж шийдэхээр ярилцсан гэсэн.
Ч.Солонго