Энэ сарын 23-24-нд дүрслэх урлагийн бүтээлийн томоохон хэмжээний үзэсгэлэн-худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна
Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгээс энэ сарын 23-24-нд дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн-худалдаа зохион байгуулах гэж байна. Монголд анх удаа зохион байгуулагдаж буй урлагийн энэхүү томоохон үйл ажиллагааны талаар тус нийгэмлэгийн тэргүүн, Улаанбаатар хотын ерөнхий зураач, МУЭ-ийн шагналт П.Цэгмидтэй ярилцлаа.
-Танайх хувийн галерейтэй болж
байгаа гэсэн сайхан мэдээлэл байна. Гадаадын том том галерейн жишгээр ажиллах
эхлэл Монголд тавигдаж байна гэж ойлгож болох уу. Удахгүй нээгдэх урлагийн
үзэсгэлэн- худалдаанд чухам аль үеийн ямар зураачдын бүтээл тавигдаж байгаа
вэ?
-Энэ нэг их том галерей биш ээ.
Жижгэвтэр бичил галерей л юм. Эндээ зураачдын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, мөн
үзэсгэлэн-худалдаа зохион байгуулж байхаар дөнгөж эхлэлээ тавиад байж байна
даа. Өнөөдрөөс зураачид бүтээлээ авчраад эхэлчихлээ. Нээлтээ энэ сарын
23-24-нд хийнэ. Бүтээл цуглуулагчид, зураачид, манайд сууж байгаа гадаадын
Элчин сайдууд, дипломат албаны хүмүүс, дүрслэх урлаг сонирхогчдыг урьж
оролцуулна. Үзэсгэлэндээ үе үеийнхний бүтээлээс тавьж байгаа. Одоохондоо байр
маань жижиг учир нэг удаад олон бүтээл тавьж чадахгүй.
-Хичнээн бүтээл тавигдах вэ?
-Наад зах нь 50- 60 бүтээл тавина
даа. Зөвхөн тосон будгийн зураг бус баримал, тэр ч бүү хэл ардын урлалын гэхчилэн
дүрслэх урлагийн бүх төрөл энэ үзэсгэлэнд тавигдах юм. Хэдийгээр дөнгөж эхэлж
байгаа бичил галерей боловч бид үйл ажиллагагаагаа нэлээд өргөн хүрээнд
явуулах бодолтой байгаа. Өнгөрсөн жил бид уулын баяжуулах "Эрдэнэт"
үйлдвэрийн дэргэд "Эрдэнэт арт галерей" гэж байгуулсан юм. Энэ жил
Орос-Монголын зураачдын тойрон аялал зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр орны
20-иод уран бүтээлч Дундговь, Өмнөговь аймгуудаар яваад ирсэн. ОХУ-аас таван
зураач ирсэн. Якут, Буриад, Москвагийн зураачид. Энэ маань нэлээд шинэлэг
зүйл боллоо л доо. Учир нь бид өнгөрсөн жил бид уран бүтээлийн ийм тойрон
аялалд дандаа Монголынхоо зураачдыг оролцуулсан. Тэгэхээр энэ үйл ажиллагаа
маань энэ жилээс эхлэн олон улсын чанартай болж байгаа юм. Дараа жилийн аялалд
долоон улсаас зураачид ирж оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Бид өнгөрсөн
хоёр жилд Монголынхоо зураачдыг уран бүтээлийн тойрон аялалд хангалттай
оролцуулсан, бас гадаадаас олон зураач ирэх учраас ирэх жилийнхэд шилж байгаад
цөөхөн зураач оролцуулах байх аа. Сая бид "Эрдэнэт"-ийн 30 жилийн
ойгоор дээрх 20 зураачийн уран бүтээлийн үзэсгэлэнг "Эрдэнэт арт
галерей"-д гаргасан. Одоо ч нийтэд нээлттэй байна. Ер нь бид
"Эрдэнэт арт галерей"-гаа цаашид улам баяжуулж улсдаа нэлээн том
үндэсний дүрслэх урлагийн бүтээлийн галерей болгохыг зорьж байна. Тиймээс энэ
галерей маань яваандаа гадаадын томоохон галерейнуудын жишгээр ажиллах
боломжтой болох байх аа.
-Тэгэхээр урлагийн бүтээлийг хэрхэн
хамгаалж хадгалан, эргэлтэд оруулж, үнэд хүргэдэг дэлхийн жишгийг Монголдоо
бий болгох эхний оролдлого хийгдэж байна уу?
-Ерөнхийдөө тийм. Дэлхийн банк,
санхүүгийн том том байгууллагууд дэргэдээ маш том галерейтэй байдаг. Жишээ нь
банкирууд хөрөнгөө баталгаатай байлгахын тулд дүрслэх урлагийн бүтээлийн
цуглуулгаараа бараг өрсөлдөж байна. Яагаад гээч. Дүрслэх урлагийн бүтээлийн
үнэ цэн цаг хугацаа өнгөрөх тусам улам өсдөг байхгүй юу. Алт, зэсийн үнэ
буурдаг байхад урлагийн бүтээлийн үнэ хэзээ ч буурдаггүй, улам галзуурдаг юм.
Үүнийг ухаантай улсууд мэддэг учраас банк, санхүүгийн аваргууд өөртөө урлагийн
асар том галерейг ажиллуулж байдаг. Жишээ нь, Солонгосын "Самсунг"
корпораци дэргэдээ маш том галерейтэй. Тэр галерей өнөөдрийг хүртэл
корпорацийнхаа нэр нь болж явдаг. Хэдийгээр "Эрдэнэт"-ийн галерей
одоогоор цөөхөн зурагтай байгаа ч гэсэн бид суурийг нь маш зөв тавьсан учраас
дэлхийн жишиг рүү ороход тийм ч хэцүү биш гэж би бодож байгаа юм л даа. Улс
орон ч мөн адил. Өнөөдөр Голланд улс Рембрандт, Ван Гог хоёрынхоо нэрээр амьдарч
байна шүү дээ.
-Урлагийн бүтээл цуглуулагчид
Монголд одоо хэр олон болсон бэ?
-Ерээд оны эхэн үетэй харьцуулахад
өнөөдөр монголчуудын боловсрол, гоо сайхны мэдрэмж, урлагийг үнэлэх үнэлэмж
маш өндөр болжээ. Монголчууд бид өчигдөрхөн зөвхөн талхаа бодож явсан бол
өнөөдөр урлагийн бүтээл цуглуулдаг болчихсон. Талхнаасаа илүү гарсан мөнгийг
урлагийн бүтээлд зарцуулдаг болно гэдэг сэтгэл оюуны хувьд асар том дэвшил
шүү. Маш том гэрэл гэгээлэг зүйл. Зөвхөн хоолноосоо хэтэрдэггүй байсан улс
урлагийн бүтээл цуглуулдаг болж байна гэдэг агуу.
-Сайн цуглуулгатай хүн хэн хэн
байна. Тэдэнд байгаа бүтээлүүдийг та хэр мэдэх вэ?
-Нэрлэвэл олон доо. Ерөнхий сайд
С.Баяр бол дүрслэх урлагийн бүтээлийн том цуглуулагч. Ц.Элбэгдорж байна,
Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Үйлдвэр худалдааны дэд сайд байсан Ц.Энхтүвшин,
Гадаад хэргийн сайд байсан Х.Алтангэрэл, Монголын архитекторчдын эвлэлийн
ерөнхийлөгч Батжав, Батж.Батбаяр, фортуна Батбаяр гээд том цуглуулагчид
нэлээд бий шүү.
MCS-ийн бүх захирлууд бас сайн цуглуулгатай. Эдний нэг захирал Энх-Амгалан сая өөрийнхөө цуглуулга дахь бүтээлээр их том үзэсгэлэн гаргасан шүү дээ. Энэ хүмүүс мөнгөө багтааж ядсандаа баярхаж байгаа хэрэг биш. Урлагийн бүтээлийн үнэ цэнийг мэдээд цуглуулж байгаа байхгүй юу. Ингэж цуглуулсны буянаар Монголын урлагийн өдий төдий үнэт бүтээлийг эх орондоо авч үлдэж байна. Гадныхны бүтээлийг ч хадгалж байна. Урлагийн бүтээл цугуулна гэдэг улсынхаа түүхийг авч үлдэж байна гэсэн үг. Бүтээл болгонд улс орны түүх шингэсэн байдаг. Энэ бол том гавьяа гэж би үздэг. Урлагийн бүтээл цуглуулагчдын бүхэл бүтэн хүрээлэл бий болчихсон. Монголчууд бид талх, давснаас өөр юмгүй байсан үе саяхан. Гэтэл энэ хэдхэн жилд ийм л болсон байна. Одоо Монгол Улс доройтно гэж юу байхав дээ. Энэ бол ардчиллын гавьяа.
-Манай урлагийн бүтээл цуглуулагчид
дүрслэх урлагийг хэр нарийн мэддэг юм бол?
-Тэд бүтээлийг сохроор
цуглуулдаггүй. Урлагийн боловсрол өндөр учраас цуглуулга нь маш сайн. Хэний
бүтээл юугаараа онцгой, бусдаас юугаараа ялгардаг вэ гэдгийг сайн мэднэ. Жишээ
нь, дэлхийн урлагийн хамгийн нэртэй 10 зураачийн нэгд тооцогддог Хятадын Ци Ба
Ши гэж зураач байдаг. Энэ зураачийн маш гайхамшигтай нэг бүтээл одоо
Батж.Батбаярын хувийн цуглуулгад хадгалагдаж байна. Ци Ба Ши манай ардын
зураач Л.Гаваа гуайг тавин хэдэн онд Бээжинд очиход нь өөрөө бэлэглэсэн гэдэг
юм. Ци Ба Ши тухайн үед 80 гаруй настай, таяг тулсан өвгөн байсан. Тэр зураг
Хятад руугаа гараад явчихаагүй нь аз юм даа. Үндсэндээ дүрслэх урлагийн
бүтээлийг ингэж анхаарч цуглуулж байна гэдэг нийгэмд асар том соёлын эхлэл
тавигдаж байна гэсэн үг.
-Танай галерей ирэх лхагва гаригт
нээлтээ хийх нь. Зураачдад маш сайхан боломж нээгдэж байна л даа. Гэвч залуу
зураачдын бүтээлд та хэрхэн хандах вэ?
-Залуу зураачдаа илүү дэмжих нь
тодорхой. Цаг үе нь ч өөрөө ингэхийг шаардаж байна шүү дээ. Хүний хамгийн сайн
бүтээл тэр хүний залуу насанд нь гардаг. Тэгээд ч залуу хүний бүтээл их эрч
хүчтэй, бодол, сэтгэл санаа нь цэвэр тунгалаг, маш нарийн мэдрэмжтэй, ерөнхийдөө
огт өөр байдаг юм. Бид галерейнхаа үйл ажиллагаагаар уран бүтээлчдээ дэмжихээс
гадна, цуглуулагчдыг нэгтгэж, хэний цуглуулгад хэний ямар бүтээл байгаа
талаарх нэгдсэн нэг мэдээллийн санг ч бий болгох юм.
-Цуглуулагчдад мэргэжлийн туслалцаа
үзүүлэх нь ердөө ганц тэр хүнд тусалж байгаа хэрэг биш байх л даа. Аль ч
хувийн цуглуулга үндсэндээ улс орны л өмч гэдэг утгаараа. Та өөрөө
Монголынхоо зураачдын бүтээлийг нэлээд мэднэ биз?
-Би 1964 оноос эхлээд л зураачдыг
дагаж, бийр будаг, угаадсыг нь зөөж явсаар аравдугаар анги төгсөнгүүтээ
Дундговь аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураач болсон хүн. Урчуудын эвлэлийг
нэг үе толгойлолцож ч явсан. Ингээд дөчин тав, зургаан жил зураачдынхаа дунд
хутгалдаж яваагийнх ер нь үе үеийн зураачдынхаа бүтээлийг нэлээд мэднэ ээ.
Тиймээс энэ нийгэмлэгийг байгуулж ажиллах нь надад төвөгтэй байгаагүй.
Мэддэг ажлаа л хийж байна. Түүнээс биш юу ч мэдэхгүй хоосон хар зам дээр цэцэг
ургуулж байгаа юм биш л дээ.
-Танай нийгэмлэг хэзээ байгуулагдсан
юм бэ. Зураачдын бүтээлээр үзэсгэлэн гаргах, худалдаалахаас өөрөөр хэрхэн
ажиллах бол ?
-2007 онд би санаа зорилго нэгтэй
хэсэг нөхдийн хамт энэ нийгэмлэгээ байгуулсан л даа. Манайд урлагийн бүтээл
цуглуулагчид бий болоод нэг их удаагүй байгаа болохоор зураач, уран бүтээлчид,
цуглуулагчдыг ойртуулж нэгдсэн мэдээллээр хангах, Монголынхоо дүрслэх
урлагийг дотооддоо төдийгүй гадаадад сурталчилж, цуглуулагчдад мэргэжлийн
туслалцаа үзүүлэх цаг үеийн шаардлага гарч ирсэн. Энэ дагуу л бид ажиллаж
байна. Ер нь дүрслэх урлагийн бүтээл цуглуулдаг хүмүүст зарим нэг бэрхшээл
тулгардаг л даа. Жишээ нь, мэдээлэл муутайгаас болоод зураачдын бүтээлийн жинхэнэ
эхийг нь биш хуулбарыг нь авах тохиолдол гарч байна. Бүтээл цуглуулна гэдэг улс
үндэстнийхээ урлагийн өвийг авч үлдэж байгаа том гавьяа учраас цуглуулагчдад
мэргэжлийн туслалцаа үзүүлэх нь юу юунаас ч чухал байдаг.
Н.Пагма