gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -4
  • Зурхай
     3.13
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -4
Зурхай
 3.13
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -4
Зурхай
 3.13
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

П.Цэгмид: Урлагийн бүтээл цуглуулснаар нийгэмд асар том соёлын эхлэл тавигдлаа

Соёл урлаг
2008-12-18
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-12-18

Энэ сарын 23-24-нд дүрслэх урлагийн бүтээлийн томоохон хэмжээний үзэс­гэлэн-худалдааг анх удаа зохион байгуулах гэж байна

Дүрслэх урлагийн бү­тээл цуглуулагчдын үн­дэс­ний нийгэмлэгээс энэ сарын 23-24-нд дүрслэх урлагийн бүтээлийн үзэс­гэлэн-худалдаа зохион байгуулах гэж байна. Мон­голд анх удаа зохион бай­гуулагдаж буй урлагийн энэхүү томоохон үйл ажил­лагааны талаар тус нийгэмлэгийн тэргүүн, Улаанбаатар хотын ерөн­хий зураач, МУЭ-ийн шаг­налт П.Цэгмидтэй ярилцлаа.

-Танайх хувийн гале­рейтэй болж байгаа гэсэн сайхан мэдээлэл байна. Гадаадын том том га­лерейн жишгээр ажил­лах эхлэл Монголд тавигдаж байна гэж ойлгож болох уу. Удах­гүй нээгдэх урлагийн үзэс­гэлэн- худал­даанд чу­хам аль үеийн ямар зураач­дын бүтээл тавигдаж бай­гаа вэ?
-Энэ нэг их том галерей биш ээ. Жижгэвтэр бичил галерей л юм. Эндээ зураач­дын бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, мөн үзэсгэлэн-худал­даа зохион байгуулж байхаар дөнгөж эхлэлээ тавиад байж байна даа. Өнөөдрөөс зураа­чид бүтээлээ авчраад эхэл­чихлээ. Нээлтээ энэ сарын 23-24-нд хийнэ. Бүтээл цуг­луулагчид, зураачид, манайд сууж байгаа гадаадын Элчин сайдууд, дипломат албаны хүмүүс, дүрслэх урлаг сонир­хогчдыг урьж оролцуулна. Үзэсгэлэндээ үе үеийнхний бүтээлээс тавьж байгаа. Одоо­хондоо байр маань жи­жиг учир нэг удаад олон бү­тээл тавьж чадахгүй.

-Хичнээн бүтээл тавиг­дах вэ?
-Наад зах нь 50- 60 бүтээл та­вина даа. Зөвхөн тосон буд­гийн зураг бус баримал, тэр ч бүү хэл ардын урлалын гэх­чилэн дүрслэх урлагийн бүх төрөл энэ үзэсгэлэнд тавиг­дах юм. Хэдийгээр дөн­гөж эхэлж байгаа бичил гале­рей боловч бид үйл ажилла­гагаа­гаа нэлээд өргөн хү­рээнд явуу­лах бодолтой байгаа. Өнгөрсөн жил бид уулын бая­жуулах "Эрдэнэт" үйлд­вэ­рийн дэргэд "Эрдэнэт арт га­лерей" гэж байгуулсан юм. Энэ жил Орос-Монголын зу­раачдын тойрон аялал зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр орны 20-иод уран бү­тээлч Дундговь, Өмнөговь аймгуудаар яваад ирсэн. ОХУ-аас таван зураач ирсэн. Якут, Буриад, Москвагийн зу­раачид. Энэ маань нэлээд ши­нэлэг зүйл боллоо л доо. Учир нь бид өнгөрсөн жил бид уран бүтээлийн ийм тойрон аялалд дандаа Монголынхоо зураач­дыг оролцуулсан. Тэ­гэ­хээр энэ үйл ажиллагаа маань энэ жилээс эхлэн олон улсын ча­нартай болж байгаа юм. Дараа жилийн аялалд долоон улсаас зураачид ирж оролцохоор мэдүүлгээ ирүү­лээд байна. Бид өнгөрсөн хоёр жилд Мон­голынхоо зураачдыг уран бү­тээлийн тойрон ая­лалд хан­галттай оролцуулсан, бас гадаадаас олон зураач ирэх учраас ирэх жилийнхэд шилж байгаад цөөхөн зураач орол­цуулах байх аа. Сая бид "Эр­дэнэт"-ийн 30 жилийн ойгоор дээрх 20 зураачийн уран бүтээлийн үзэсгэлэнг "Эрдэ­нэт арт галерей"-д гар­га­сан. Одоо ч нийтэд нээлт­тэй бай­на. Ер нь бид "Эрдэнэт арт га­лерей"-гаа цаашид улам бая­жуулж улсдаа нэ­лээн том үндэсний дүрслэх урлагийн бүтээлийн галерей болгохыг зорьж байна. Тий­мээс энэ галерей маань яваан­­даа га­даадын томоохон галерей­нуудын жишгээр ажил­­лах боломжтой болох байх аа.

-Тэгэхээр урлагийн бү­тээлийг хэрхэн хамгаалж хадгалан, эргэлтэд оруулж, үнэд хүргэдэг дэлхийн жиш­­гийг Монголдоо бий болгох эхний оролдлого хийгдэж байна уу?
-Ерөнхийдөө тийм. Дэл­хийн банк, санхүүгийн том том байгууллагууд дэргэдээ маш том галерейтэй байдаг. Жи­шээ нь банкирууд хөрөнгөө баталгаатай байлгахын тулд дүрслэх урлагийн бүтээлийн цуглуулгаараа бараг өрсөл­дөж байна. Яагаад гээч. Дүрс­лэх урлагийн бүтээлийн үнэ цэн цаг хугацаа өнгөрөх ту­сам улам өсдөг байхгүй юу. Алт, зэсийн үнэ буурдаг бай­хад урлагийн бүтээлийн үнэ хэзээ ч буурдаггүй, улам гал­зуурдаг юм. Үүнийг ухаантай улсууд мэддэг учраас банк, санхүүгийн аваргууд өөртөө урлагийн асар том галерейг ажиллуулж байдаг. Жишээ нь, Солонгосын "Самсунг" кор­пораци дэргэдээ маш том га­лерейтэй. Тэр галерей өнөөд­рийг хүртэл корпорацийнхаа нэр нь болж явдаг. Хэдийгээр "Эрдэнэт"-ийн галерей одоо­гоор цөөхөн зурагтай байгаа ч гэсэн бид суурийг нь маш зөв тавьсан учраас дэлхийн жишиг рүү ороход тийм ч хэцүү биш гэж би бодож бай­гаа юм л даа. Улс орон ч мөн адил. Өнөөдөр Голланд улс Рембрандт, Ван Гог хоёрын­хоо нэрээр амьдарч байна шүү дээ.     

-Урлагийн бүтээл цуг­луулагчид Монголд одоо хэр олон болсон бэ?
-Ерээд оны эхэн үетэй харьцуулахад өнөөдөр мон­голчуудын боловсрол, гоо сайхны мэдрэмж, урлагийг үнэлэх үнэлэмж маш өндөр болжээ. Монголчууд бид өчиг­дөрхөн зөвхөн талхаа бодож явсан бол өнөөдөр урлагийн бүтээл цуглуулдаг болчихсон. Талхнаасаа илүү гарсан мөн­гийг урлагийн бүтээлд зар­цуул­даг болно гэдэг сэтгэл оюу­ны хувьд асар том дэв­шил шүү. Маш том гэрэл гэ­гээлэг зүйл. Зөв­хөн хоолноо­соо хэтэрдэггүй байсан улс урлагийн бүтээл цуглуулдаг болж байна гэдэг агуу.

-Сайн цуглуулгатай хүн хэн хэн байна. Тэдэнд бай­гаа бүтээлүүдийг та хэр мэдэх вэ?
-Нэрлэвэл олон доо. Ерөн­­хий сайд С.Баяр бол дүрслэх урлагийн бүтээлийн том цуг­луулагч. Ц.Элбэгдорж байна, Ц.Мөнх-Оргил, Сү.Бат­болд, Үйлдвэр худалдааны дэд сайд байсан Ц.Энхтүв­шин, Гадаад хэргийн сайд байсан Х.Алтангэрэл, Мон­голын ар­хи­текторчдын эвлэ­лийн ерөн­хийлөгч Батжав, Батж.Бат­баяр, фортуна Бат­баяр гээд том цуглуулагчид нэлээд бий шүү.

MCS-ийн бүх захирлууд бас сайн цуглуулгатай. Эдний нэг захирал Энх-Амгалан сая өөрийнхөө цуглуулга дахь бүтээлээр их том үзэсгэлэн гаргасан шүү дээ. Энэ хүмүүс мөнгөө багтааж ядсандаа баярхаж байгаа хэрэг биш. Урлагийн бүтээлийн үнэ цэ­нийг мэдээд цуглуулж байгаа байхгүй юу. Ингэж цуглуулс­ны буянаар Монголын урла­гийн өдий төдий үнэт бүтээ­лийг эх орондоо авч үлдэж байна. Гадныхны бүтээлийг ч хадгалж байна. Урлагийн бү­тээл цугуулна гэдэг улсынхаа түүхийг авч үлдэж байна гэ­сэн үг. Бүтээл болгонд улс ор­ны түүх шингэсэн байдаг. Энэ бол том гавьяа гэж би үздэг. Урлагийн бүтээл цуг­луулагч­дын бүхэл бүтэн хү­рээлэл бий болчихсон. Мон­голчууд бид талх, давснаас өөр юмгүй байсан үе саяхан. Гэтэл энэ хэдхэн жилд ийм л болсон байна. Одоо Монгол Улс доройтно гэж юу байхав дээ. Энэ бол ардчиллын гавьяа.

-Манай урлагийн бүтээл цуглуулагчид дүрслэх ур­лагийг хэр нарийн мэддэг юм бол?
-Тэд бүтээлийг сохроор цуглуулдаггүй. Урлагийн бо­ловсрол өндөр учраас цуг­луулга нь маш сайн. Хэний бүтээл юугаараа онцгой, бус­даас юугаараа ялгардаг вэ гэдгийг сайн мэднэ. Жишээ нь, дэлхийн урлагийн хамгийн нэртэй 10 зураачийн нэгд тооцогддог Хятадын Ци Ба Ши гэж зураач байдаг. Энэ зураа­чийн маш гайхамшигтай нэг бүтээл одоо Батж.Батбаярын хувийн цуглуулгад хадгалаг­даж байна. Ци Ба Ши  манай ардын зураач Л.Гаваа гуайг тавин хэдэн онд Бээжинд очиход нь өөрөө бэлэглэсэн гэдэг юм. Ци Ба Ши тухайн үед 80 гаруй нас­тай, таяг тул­сан өвгөн байсан. Тэр зураг Хятад руугаа га­раад явчи­хаагүй нь аз юм даа. Үнд­сэн­дээ дүрслэх урлагийн бүтээ­лийг ингэж анхаарч цуг­луулж байна гэдэг нийгэмд асар том соёлын эхлэл тавиг­даж байна гэсэн үг.

-Танай галерей ирэх лхагва гаригт нээлтээ хийх нь. Зураачдад маш сайхан боломж нээгдэж байна л даа. Гэвч залуу зураачдын бүтээлд та хэрхэн хандах вэ?
-Залуу зураачдаа илүү дэмжих нь тодорхой. Цаг үе нь ч өөрөө ингэхийг шаардаж байна шүү дээ. Хүний хам­гийн сайн бүтээл тэр хүний залуу насанд нь гардаг. Тэ­гээд ч залуу хүний бүтээл их эрч хүчтэй, бодол, сэтгэл са­наа нь цэвэр тунгалаг, маш нарийн мэдрэмжтэй, ерөн­хий­­дөө огт өөр байдаг юм. Бид галерейнхаа үйл ажил­­лагаа­гаар уран бүтээлч­дээ дэмжи­хээс гадна, цуг­луу­лагчдыг нэгт­гэж, хэний цуг­луул­гад хэ­ний ямар бү­тээл байгаа та­лаарх нэгдсэн нэг мэдээл­лийн санг ч бий болгох юм.

-Цуглуулагчдад мэр­гэжлийн туслалцаа үзүүлэх нь ердөө ганц тэр хүнд ту­салж байгаа хэрэг биш байх л даа. Аль ч хувийн цуг­луул­га үндсэндээ улс орны л өмч гэдэг утгаараа. Та өөрөө Монголынхоо зу­раач­дын бүтээлийг нэлээд мэднэ биз?
-Би 1964 оноос эхлээд л зураачдыг дагаж, бийр будаг, угаадсыг нь зөөж явсаар аравдугаар анги төг­сөнгүүтээ Дундговь аймгийн Урчуудын эвлэлийн салбарт зураач болсон хүн. Урчуудын эвлэ­­лийг нэг үе толгойлолцож ч яв­сан. Ингээд дөчин тав, зургаан жил зураачдынхаа дунд хут­галдаж яваагийнх ер нь үе үеийн зураачдынхаа бүтээ­лийг нэлээд мэднэ ээ. Тий­мээс энэ нийгэмлэгийг бай­гуулж ажиллах нь надад тө­вөг­тэй байгаагүй. Мэддэг ажлаа л хийж байна. Түүнээс биш юу ч мэдэхгүй хоосон хар зам дээр цэцэг ургуулж бай­гаа юм биш л дээ.     

-Танай нийгэмлэг хэзээ байгуулагдсан юм бэ. Зу­раачдын бүтээлээр үзэс­гэлэн гаргах, худалдаала­хаас өөрөөр хэрхэн ажил­лах бол ?
-2007 онд би санаа зорилго нэгтэй хэсэг нөхдийн хамт энэ нийгэмлэгээ байгуулсан л даа. Манайд урлагийн бү­тээл цуглуулагчид бий болоод нэг их удаагүй байгаа боло­хоор зураач, уран бүтээлчид, цуглуулагчдыг ойртуулж нэгд­сэн мэдээллээр хангах, Мон­го­лынхоо дүрслэх урлагийг дотооддоо төдийгүй гадаадад сурталчилж, цуглуулагчдад мэргэжлийн туслалцаа үзүү­лэх цаг үеийн шаардлага гарч ирсэн. Энэ дагуу л бид ажил­лаж байна. Ер нь дүрслэх ур­лагийн бүтээл цуглуулдаг хү­мүүст зарим нэг бэрхшээл тул­гардаг л даа. Жишээ нь, мэдээлэл муутайгаас болоод зураачдын бүтээлийн жин­хэнэ эхийг нь биш хуулбарыг нь авах тохиолдол гарч байна. Бүтээл цуглуулна гэдэг улс үндэстнийхээ урлагийн өвийг авч үлдэж байгаа том гавьяа учраас цуглуулагчдад мэр­гэжлийн туслалцаа үзүүлэх нь юу юунаас ч чухал байдаг.

Н.Пагма

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан