Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяагаас өнгөрсөн онд шийдвэрлэсэн хэргүүдийн талаар мэдээлэл авлаа.
-Өнгөрсөн онд хэчнээн хэргийг хянан шийдвэрлэв, гэмт хэргийн нөхцөл байдал ямар байв?
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн 12 дугаар сарын 20 хүртэл хугацаанд 2741 хүнд холбогдох 1761 эрүүгийн хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хүнд, онц хүнд гэмт хэрэг харьцангуй их шийдвэрлэгдсэн. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхүүдээр шийдвэрлэсэн хэрэгт хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг зонхилсон.
-Олны анхаарал татсан хэргүүдийг хэрхэн хянан шийдвэрлэсэн бэ?
-Тухайлбал, Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдсон албан тушаалтан албан тушаалаа урвуулсан, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд хэлэлцээд яллах дүгнэлтэд нэмж тодруулах зүйл байгаа тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй гэж үзсэн.
Ингээд өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаасан. Түүнчлэн С.Зориг агсны амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдох эрүүгийн хэрэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн арванхоёрдугаар сард болж, шүүгдэгчдэд ял оноосон. Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгч, хэргийн оролцогсдоос анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн учраас давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан. Гомдлыг хүлээж аваад Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 3-нд хэргийг шилжүүлсэн.
З.Цасанчимэг