Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн УИХ-аас 1993 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг баталжээ. 2002 онд эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш шударга үйлчлэх тогтолцоог цогцоор нь бүрдүүлнэ хэмээн тусгасан байдаг.
Түүнчлэн 2017 оны хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулахаар тусгаж, шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал өөрчлөлт, эрүүгийн хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоо мөрдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг онцлов.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томьёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурорын үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр, прокурорын зэрэг дэвийг албан тушаал, ажилласан жил, ур чадвараас хамаардаг байхаар тусгасан гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.
Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан болон Ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс оролцов.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Баасанхүү, Ц.Нямдорж, С.Чинзориг, О.Батнасан, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, М.Билэгт нар Ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа. Гишүүдийн олонхи нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааПрокурорын тухай хуулийн хэдэн хувийг өөрчилж байгаа болон шинэчилсэн найруулгын төсөлд цоо шинэ зохицуулалт оруулсан эсэхийг лавлав. Мөн хуулийн төсөлд прокурорын байгууллагын ажилтнуудын нийгмийн халамжийн асуудлыг хэрхэн шийдсэн, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад прокурорын байгууллагын оролцоо хэр байгааг илүүтэй сонирхож байлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариултдаа, Шинэчилсэн найруулгын төсөлд прокурорын байгууллагынхны цалин хөлс, нийгмийн баталгааг шүүхийнхэнтэй адилтгахаар өөрчилсөн байсан. Гэвч эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан нийгмийн халамжийн асуудлыг өнөөгийн түвшинд хэвээр үлдээсэн гэж байлаа. Харин Ажлын хэсгийнхэн хариултдаа, Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Прокурорын тухай хууль 53 зүйлтэй бол шинэчилсэн найруулгын төслөөр 69 зүйлтэй болсон. Товчоор хэлбэл, одоо мөрдөж байгаа хуулийн нийгмийн халамжаас бусад зүйл, заалт буюу 80 орчим хувьд нь нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Түүнчлэн шинэчилсэн найруулгын төсөлд прокурорын үйл ажиллагааг зарчмаас нь эхэлж өөрчилж байгаа. Ялангуяа нийтийн эрх ашиг, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан зохицуулалт болон прокурорын оролцох ажиллагаа, хяналт тавих арга, хэлбэрийг тодорхой тусгасан гэж байв.
Ингээд Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.