Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Б.Цогтбаатараас тодрууллаа.
-Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
-Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр маргааш цастай. Зарим газраар салхи 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Өнгөрсөн хоёр өдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар хүйтний эрч чангарсан бол ирэх өдрүүдэд агаарын хэм дулаарах төлөвтэй байна. Төвийн аймгуудын нутгаар өнөөдөр баруун хойд хэсгээр, марааш хойд хэсгээр цас орно. Хүйтний эрч мөн суларна.
-Зүүн аймгуудын нутгаар ямар байх вэ?
-Өнөөдөр бага зэргийн цастай. Маргааш, нөгөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, шөнөдөө 12-17 хэм, өдөр 0-5 хэм хүйтэн байна. Говийн аймгуудад ирэх өдрүүдэд шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Өчигдөр нутгийн зарим газраар цас орсон бол ирэх өдрүүдэд цасгүй байна.
Б.Энх