Зоогийн 108 төрлийн амт буй. Хятад, Франц, Япон, Араб дөрвөн гал тогоо энэ бүх амтыг өөртөө шингээж байдаг учир хүн бүр эдгээр орны хоолыг таашааж, дэлхийн улс орон болгонд түгэн тархжээ.
Хоолыг мэргэжлийн тогооч, дадлага туршлагатай тогооч хийх ямар өөр байдгийг Премиум палас цогцолборын “Ю Лонг” рестораны хоолыг амтлаад мэдрэх болно. “Ю Лонг”-ийг Улаанбаатартаа №1 хятад ресторан гэж нэрлэж байгаа нь зүгээр ч нэг хэлсэн үг биш юм.
Уг гал тогоонд Хятад улсын хоол үйлдвэрлэлийн хамгийн том, нэр хүндтэй “Луцай” сургуулийг төгссөн Ерөнхий тогооч Далайгаар ахлуулсан, мэргэжлийн баг ажиллаж, хятад хоолонд дурлагчдыг өөрсдийн өвөрмөц амт, тохилог орчин, найрсаг үйлчилгээгээрээ улам бүр татсаар байна. Сүүлийн үед хятад хоол гэхээр “Ю Лонг” рестораныг бие биедээ санал болгодог болжээ. Хөнгөлөлтийн карттайгаас байнгын үйлчлүүлэгчтэй болж, зарим үед урьдчилж захиалахгүйгээр ширээ олдоход бэрх болсон нь шилдэг гэдгийнх нь энгийн баталгаа юм.
Премиум паласыг зорих бас нэг шалтгаан бий. Учир нь цогцолборын 16 давхарт шилдэг Франц ресторан нээгджээ. Онцлох болсон учир нь “Haute” рестораны Ерөнхий тогоочоор Д.Буян ажиллаж байна. Швейцарьт тогоочийн мэргэжлээр боловсрол эзэмшиж, тус улсад нийт 12 жил дээд зэрэглэлийн франц ресторануудад тогоочоор ажилласан ба Монголдоо ирээд “Central tower”-ийн Monet-д Ерөнхий тогооч, “Мастер тогооч” шоуны анхны ялагч болсноороо олны танил болсон юм. Д.Буян нь шилдэг франц хоол, зуушийг монгол орны шимт хөрсөнд ургуулсан хоолны бэлдцээр, жижиг гэхгүй бүх зүйлийг өөрийн гараар танд урлаж өгнө. Хоолыг зохих дарстай нь зооглосноор амтыг нь гүн мэдрэгддэг болох, хооллох бол урлаг юм, цадах мэдрэмжээс илүү таашаалыг хоолны урлагаас авч болдгийг та “Haute” ресторанд зооглоод мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Франц гал тогоонд хийдэг олон бүтээгдэхүүнийг та тус цогцолборт байх лоунж, кофе шоп зэрэг бусад үйлчилгээнүүдээс авч, шилдэг франц гал тогооны амтыг Улаанбаатарт мэдрэхийг хүсвэл хятад болон Франц гал тогоо нэгэн дээвэр дор ажиллах Премиум палас цогцолборыг зориорой.
Премиум Палас, Их тойруу гудамж, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Улаанбаатар, Монгол улс
Утас:
976 9910 0355
976 9910 0057
976 9910 4613
Д.Төв