Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, сургалтын хяналтын хэлтсийнхэн гуравдугаар сарын 13-наас дөрөвдүгээр сарын 23-нд төрийн 52, хувийн өмчийн 70 цэцэрлэгт шалгалт хийжээ.
Шалгалтаар хүүхдийн өдрийн хоолноос 35 сорьц, 65 цэцэрлэгийн уснаас 90 сорьц, 15 цэцэрлэгийн агаараас хөрсний шинжилгээ, 35 цэцэрлэгээс эрүүл ахуйн арчдасын шинжилгээ авсан байна. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээнд дүгнэлт хийх зорилгоор төрийн өмчийн 35 цэцэрлэгийн өдрийн хоолноос дээж авч шинжлүүлэхэд хоолны илчлэг 1928-2628 ккал буюу норм хэмжээндээ байгаа ч шимт бодисын хэмжээ нь хүрэхгүй байна.
Цэцэрлэгийн нэг анги 25-30 хүүхэдтэй байх ёстой ч стандарт хэмжээнээс 1.5-2.2 дахин олон хүүхэд авч байна. Цэцэрлэгийн нэг хүүхдэд 5.6 ам.метр талбайд оногдох ёстой энэ стандарт алдагджээ. Цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 45-72 байгаа нь стандартыг гурав дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.
Мэргэжлийн хяналтын байцаагчид цэцэрлэгийн ачаалал ингэж нэмэгдсэнийг хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 51, 135, Чингэлтэй дүүргийн 205, 108, Баянзүрх дүүргийн 59, 8, 172, 128, 136, Баянгол дүүргийн 141, 11, 98, 157, 88, 100, Хан-Уул дүүргийн 12, 218, 41, Сонгинохайрхан дүүргийн 79, 90, 110, 111, 116, 119, 156, 163, 192, 227 дугаар цэцэрлэгт ийм зөрчил илэрсэн гэж мэдээллээ.