Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн түргэн тусламжийн төвд иж бүрэн тоноглосон “Kia Bongo” маркийн 10 автомашиныг хүлээлгэн өглөө.
Уг автомашин нь амьсгалын аппарат, өвчтөний хяналтын монитор, сорох аппаратаар зэргээр тоноглогдсон, мосттой /4х4/ туулах чадвар сайтай аж.
Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, өвчлөлтэй уялдан дуудлагын тоо жил тутам 10-12 хувиар нэмэгддэг. Яаралтай тусламжийн баг хоногт 950-1200 дуудлага хүлээн авч, 2-75 км-ын хүрээнд үйлчилж байна.
Иргэдэд түргэн тусламжийн үйлчилгээг хугацаа алдалгүй хүргэхэд туулах чадвар сайтай автомашин нэн шаардлагатай байгаа юм.
Тиймээс алслагдсан дүүрэг хороодын хүндрэлтэй замаар очих яаралтай дуудлагад цаг алдалгүй хүрч үйлчлэх нөхцөл бүрдэхэд дээрх автомашинууд чухал үүрэгтэй аж.