Д.Трамп нөгөөдөр тангаргаа өргөж, ажилдаа орно. Түүний тангараг өргөх ёслолын арга хэмжээг эсэргүүцэх арга хэмжээг олон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал, АНУ-ын 20 гаруй хотод ийм төрлийн жагсаалд нэгдэх хүсэлтэй иргэдэд мөнгө тарааж байгаа талаар “Вашингтон Таймс”-т мэдээлжээ. Түүнд дурдсанаар Д.Трампыг эсэргүүцсэн арга хэмжээнд оролцуулахаар зарим иргэдийг сарын 2500 ам.доллараар хөлсөлсөн бол мөн зарим газарт ийм төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон хүмүүст цагийн 50 ам.долларыг санал болгож байгаа аж.
“Demant Process” гэх байгууллага энэ сарын 12-нд “Д.Трампын эсрэг тэмцвэл мөнгө өгнө” ” гэсэн уриалга гаргажээ. Үүнтэй адил зар сурталчилгаа ч бас бусад хотод өрнөөд байна.
Тухайлбал, Остин, Шарлотт, Колорадо-Спрингс, Колумбус, Денвер, Детройт, Эль-Пасо, Форт-Уэрт, Жексонвилл, Окленд, Оклахома-Сити, Филадельфи, Финикс, Сан-Франциско, Сан-Диего, Сиэтл, Талса, мөн Вашингтон зэрэг хотын иргэдэдэ мөнгө санал болгожээ.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мөнгө тараах тухай зар нь нэг талдаа луйврын хэрэг ч байж болохыг үгүйсгээгүй байна.
Эх сурвалж: Взгляд