Олон улсын сансрын станц дээр өнөөдөр ОХУ-ын нэг, АНУ-ын хоёр сансрын нисэгч болон Японы бяцхан робот амьдарч байгаа. Өнгөрсөн зургадугаар сард Японы Кибо модулиар Олон улсын сансрын станц дээр ирсэн энэ робот зураг авч, бичлэг хийж чадах бөгөөд энгийн дроны зарчмаар ажилладаг.
Японы сансар судлалын агентлаг энэхүү роботыг газраас удирдаж, дүрсийг нь шууд хүлээн авдаг аж. Роботыг тэр чигт нь гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжөөр бүтээсэн бөгөөд гэрэлтсэн хоёр нүд нь яг л Пиксарын баатар мэт харагдуулна.
Нэг килограмм жинтэй, 15 см голчтой энэ робот 12 бяцхан сэнстэй. Газраас удирдаж болохоос гадна өөрөө юм мөргөхгүй, станц дотор тэнүүчилж чаддаг талаар Japan Times бичжээ.
Роботоос илгээх дүрс нь яг л станц дээр хамт байгаа мэт харагдуулах бөгөөд зураг авах, зарим нэг шинжилгээ хийх зэргээр Японы сансрын нисэгчийн ажлыг 10 хувиар хөнгөлсөн байна. Түүнчлэн ирээдүйд энэ робот хангамжийн нөөцийг шалгаж, зарим нэг асуудлыг хүртэл шийддэг болно гэж JAXA мэдэгджээ.