УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
З.Нарантуяа: Банкын салбарт тулгамдсан гол асуудал бол зээлийн хүүг бууруулах тухай асуудал байгаа. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалахын тулд банкууд хадгаламжийн даатгалд хамрагдах болсон. Ингэж давхар давхар зардал үүсгэхэд зээлийн хүү буурах гол асуудалд яаж нөлөөлөх вэ?
Банкууд нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хүү барьцаа хөрөнгийн 5 хувийг эзэлнэ гэж үздэг. Тэгэхээр томоохон зээл авах гэж байгаа хүмүүст энэ шаардлага хориг болоод байна. Үүнийг зохицуулах ямар заалт шинэ хууль оруулж ирсэн бэ? Өнөөдөр банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ албадлагын арга хэмжээ авахад хүртлээ хүндрээд байна уу. Системийн хэмжээгээр манай банкиудын өөрийн хөрөнгийн үнэлгээ хийхэд ямар хэмжээний дутагдал гарсныг Монголбанкныхан тодорхой хэлж өгнө үү?
Б.Жавхлан: Тогтворжуулалтын сан зэрэг бусад зардлууд банкны ерөнхий зардлыг нэмэгдүүлэх нь тодорхой. Энэ зардлыг гаргаснаар илүү их эрсдэлээс хамгаална гэдгийг олж хараач ээ. Системийн тогтвортой байдлыг хангахын тулд банкны эзэд ийм хэмжээний зардал гаргах нь зүй ёсны хэрэг юм. Ингэснээр зээлийн хүүг дунд, урт хугацаандаа бууруулах нөхцөл бүрдэх юм.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: 2017 оны сүүлчээр арилжааны банкиудад активын чанарын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээг 2016 оны байдлаар хийсэн. 2016 онд улс орны эдийн засгийн байдал амаргүй байсан. Ийм үед үнэлгээ хийсэн гэхэд нааштай үр дүн гарлаа. Банкны системд ямар ч эрсдэл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Чанарын үнэлгээг 2017 он дуустал тохиргоо хийх ажил өрнүүлнэ. Банкуудын өнгөрсөн оны тайлан хоёрдугаар сард гардаг. Банкуудад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зургаан сарын хугацаатай даалгавар өгнө.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Лхагвасүрэн: Арилжааны банкны өөрийн хөрөнгө дунджаар нэг их наяд төгрөг байна. Хамгийн ихдээ өөрийн хөрөнгийн 20 хувь хүртэлх зээл олгоно гэж үзэхэд нэг зээлдэгч 200 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн үг.