Гэнэтийн бэлэг. WeChat хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Хятадын Засгийн газарт өгдөг гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Компани саяхан хувийн нууцтай холбоотой заалтдаа дараах зүйлсийг оруулжээ.
Бид доорх шалтгаануудын улмаас хувийн мэдээллийг эрх баригчдад шилжүүлж болно:
- Шүүхийн шийдвэрийн дагуу, хууль эрх зүйн асуудал үүссэн нөхцөлд
- Засгийн газар түүнтэй адилтгах эрх бүхий албан тушаалтан гаргасан хүсэлтийн дагуу, та аль ч улс оронд байсан ялгаагүй
- Компанийн эрх ашиг, аюулгүй байдалтай холбоотой тохиолдолд гэх мэт...
Хятадад хамгийн алдартай энэхүү аппликейшн өнөөдөр иргэдийн хоорондоо харилцах, мөнгөн шилжүүлэг хийх гээд цахим орчин дахь бүхий л үйлдлийг гүйцэтгэдэг хэрэгсэл болжээ. БНХАУ-ын 12 дугаар таван жилийн төлөвлөгөөнд багтаж, Засгийн газраас санхүүжүүлсэн түүхтэй.
Өмнө нь аппликейшнийг хөгжүүлэгч Tencent компанийг хэрэглэгчдийнхээ мэдээллийг эрх баригчдад өгдөг хэмээн сэжиглэдэг байсан бол одоо компани өөрсдөө үүнийгээ баталлаа.