Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг ажлаас нь үндэслэлгүй халж байгаа талаар 1, 9, 13, 29, 67, 105, 107 дугаар сургуулийн захирлууд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийлээ.
2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр нийт 10 сургуулийн захирлыг халах тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболдын "Сахилгын шийдвэр ногдуулах тухай" захирамж гарсан байна. Халагдсан захирлууд бүгд 2012 оноос хойш томилогдсон нь улс төрийн зорилготой гэж үзэж байна гэв. Тэд "Бидний дунд намын харьяалалтай хүн байхгүй. Улс төрийн зорилготой халаа сэлгээ хийхээ зогсоогооч" гэлээ
СХД-ийн есдүгээр сургуулийн захирал асан А.Батжаргал:
ЗАХИРЛУУДЫГ БҮГДИЙГ НЬ ИЖИЛ ШАЛТГААНААР ХАЛСАН
"2016 оны сонгуулийн дараа дүүргүүд дээр ажлаас халагдах сургууль, цэцэрлэгийн захирлуудыг ажлаас халах судалгаа гарсан. Энэ судалгаа гарсны дараа 2016-2017 оны хичээлийн жил эхэлснээс хойш манай сургуульд нийт найман удаагийн шалгалт орсон.
Бид байгууллагаас ширхэг хадаас ч гаргаагүй
Энэ шалгалтаар ажлаас халах баримт олж чадахгүй болохоор 2015-2016 оны хичээлийн жилд эцэг эхийн хандив тусламжаар бага ангийн 14 кабинетэд 14 зурагт авч тавьснаар шалтаглаж ажлаас халсан тухай захирамжид дурдсан.
Ажлаас халагдсан захирлуудын захирамжуудыг хооронд нь тулгаад үзэхэд нэрийг нь л сольсон болохоос бүгд байгууллагын эд хөрөнгийг идэж шамшигдуулсан, гадагш тараасан гэх ижил заалтаар халсан. Гэтэл бидний хувьд байгууллагаас ширхэг хадаас ч гаргасан юм байхгүй. Гэтэл сургуулийн төсөв хөрөнгө муу байдаг учраас бид гаднаас хөрөнгө босгож сургалтын орчныг сайжруулах ажил л хийсэн" гэлээ.
ХУД-ийн 18 дугаар сургуулийн захирал асан А.Чинбат:
БИДНИЙ ДУНД НАМЫН ХАРЬЯАЛАЛТАЙ ХҮН БАЙХГҮЙ
"Би мөн адил дөрөвдүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаасаа чөлөөлөгдөх болсон шалтгаан нь спорт заалаа түрээсэлдэг гэсэн нотлогдоогүй баримтгүйгээр ажлаас халсан. Энэ бол хөдөлмөрийн тухай хуулийг бусад үндсэн хуулийг, хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн шийдвэр боллоо гэж үзэж байна.
Энэ нь ганцхан Чинбатаар зогсохгүй ардаа амьдралтай, цалингаас цалингийн хооронд амьдардаг багш ажиллагсад, сурагчдын эрх ашиг хөндөгддөг.
Нэгэнт муу байгаа ажлыг сайжруулах гэж байгаа юм бол Чинбат гэж хүнээс илүү хүнийг томилох ёстой
Ажлаас чөлөөлөх захирамжуудыг харахад дандаа 2012 оноос хойш томилогдсон хүмүүс байсан. Боловсролын байгууллагын ажилчдыг хоморголон халж байгаа нь улс төрийн явуулгатай гэж үзэж байна. Гэтэл бидэн дотор улс төрийн агуулгатай буюу намын харьяалалтай хүн нэг ч байхгүй. 2012 оноос хойш томилогдсоноороо бид хэлмэгдэж байна." гэв
Мөн тэд энэ мэт олон сургуулийн захирлыг хоморголон халж байгаа нь нийгмийн даатгалын санд дарамт учруулж байна гэж үзлээ. Учир нь тэд ажлаас чөлөөлөгдсөнөөр ажилгүйдлийн тэтгэмж авахаас гадна шүүхийн шийдвэрээр ажилгүй байсан хугацааныхаа цалинг авдаг гэв.
А.Чинбат "Аз болоход сургуульд ажилладаг хүмүүсийн цалин бага юм даа. ЕБС-ийн захирлууд 570-700 мянган төгрөгийн цалин авдаг" гэв.
Тэтгэвэртээ гарсан болон тэтгэвэртээ гарах гэж байгаа хүмүүсийг, мөн туршлагагүй хүмүүсийг ажилд томилсон тухай ярилаа. Түүний оронд 54 настай, дараа жил тэтгэвэрт гарах гэж байгаа хүнийг томилсон гэв. Тэрбээр "Нэгэнт муу байгаа ажлыг сайжруулах гэж байгаа юм бол Чинбат гэж хүнээс илүү хүнийг томилох ёстой. Илүү урт хугацаанд эрч хүчтэй ажиллах хүнийг томилох ёстой гэв.
107 дугаар сургуулийн захирал асан Ш.Цэрэннадмид:
МАНАЙ БАГШ НАР АЙДАСТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
"Манай сургууль 2017 онд 10 жилийн ойгоо угтаж 10 мянган төгрөг хураан авч бүтээн байгуулалт хийсэн. 3000 төгрөгөөр анги засварын ажил хийлээ. Жил болгон сургуулиуд анги засварт хэдэн төгрөг авдаг билээ? 7000 төгрөгөөр бүтээн байгуулалт хийсэн. Ийм бага мөнгөөр ямар их юм хийж болдгийг бид харуулсан. Гэтэл энэ нь миний халагдах гол шалтгаан боллоо.
Намайг захирлаар ажилласнаас хойш ЭЕШ-ын дүн байнга өсөж, дүүргийн тэргүүний сургууль хүртэл болсон.
Бид сургуулийнхаа спорт заалыг зориулалтын резинэн шалтай болгосон. Спорт зааландаа үзэгчдэд зориулсан бельтаж хийлээ. Урлаг заалыг томсгосон. Хаалгаа засаж сольсон. Усан оргилуур хийлээ. Ийм их ажлыг бид 21 сая төгрөгт багтаан хийсэн. Энэ мөнгийг эцэг эх, сурагч, төгсөгч нараас цуглуулсан мөнгө. Одоогийн эрх баригдчдад хүний туршлага, мэдлэг, чадвар огт хамаагүй.
Манай нягтланг халсан. Удахгүй бусад сургуулийн нягтлангуудыг хална. Хэд хэдэн багш ажилчдыг халсан. Манай багш нар шивнэж ярьдаг болсон. Маш их айдастай ажлаа хийж чадахгүй байна" гэлээ.
107 дугаар сургууль захын хорооллын сургууль. Намайг захирлаар ажилласнаас хойш ЭЕШ-ын дүн байнга өсөж, дүүргийн тэргүүний сургууль хүртэл болсон. Бидний сургалтын орчныг яаж бүрдүүлж байгааг огт авч хэлэлцэхгүй байна гэв.
Сонгинохайрхан дүүргийн 67 сургуулийн захирал асан Ч.Алтансүх:
ДӨРВӨН ЭЭЛЖТЭЙ СУРГУУЛИЙГ ХОЁР ЭЭЛЖТЭЙ БОЛГОСОН
Би 2014 онд сонгон шалгаруулалтаар нэгдүгээр байранд орж захирлаар томилогдсон.
Анх намайг энэ сургуульд очиход дөрвөн ээлжтэй хамгийн анхааралд өртсөн сургууль байсан. Одоо хоёр ээлжтэй болсон. Урлаг заал нь 40-50 хүн суух боломжтой байсан бол одоо 200 хүн суудаг болсон. Эцэг эхчүүдийн хандлага ч их өөр болсон. Хүнийг ажил хийсэн хийсэнгүйгээр нь үнэлж дүгнэхгүйгээр ажлаас нь халж байна.
Төрийн ажлыг авсан юм чинь өгч чадна. Битгий үүнийг улс төржүүлээрэй.
Намайг спорт заалаа түрээсэлсэн гэх шалтгаанаар ажлаас халсан. Гэтэл манайх спорт заалгүй сургууль. Спорт заалынхаа зураг төслийг гаргачихаад гурван жил хөөцөлдлөө.
Ер нь энэ нийслэлд спорт заалаа мөнгөөр өгдөггүй сургууль гэж байна уу? Яагаад Э.Бат-Үүл даргын захирамжтай хүмүүсийг халаад байна?
Би суудалтайгаа зууралдаагүй. Төрийн ажлыг авсан юм чинь өгч чадна. Битгий үүнийг улс төржүүлээрэй. Нөгөө хэдэн захирал АН-д ажиллаад байна гэж битгий улс төржүүлээрэй. Хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө айж байна. Би шударга өрсөлдөж гарсан.
Яагаад захын сургуульд зурагт авсны төлөө ажлаас нь халж байгаа юм? Захын сургуулийн хүүхдүүд гэхээрээ тохь тухгүй орчинд сурах ёстой юм уу?" хэмээлээ.