Энэтхэг, Хятадын зөрчилдөөн хурцадсаар. Хоёр улсын залгаа хил дээр мөргөлдөөн үүсээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ.
Үүнтэй зэрэгцэн Энэтхэг өөрсдийн эзэмшлийн нутаг гэж үздэг Ладакх хэмээх газарт зэвсэгт мөргөлдөөн гарсан нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди “Бид ямар ч дайснаас өөрсдийгөө хамгаална” гэж мэдэгдэж байжээ.
Тус улсын эрх баригчид зэвсэгт мөргөлдөөн дахин гарч болзошгүй хэмээн үзэж АНУ-тай цэрэг стратегийн чиглэлээрх харилцаагаа улам бэхжүүлсээр байна.
Пангон нуурын ойролцоох Ладакх дүүрэг рүү Хятадын цэргүүд нэвтрэхийг завдсан. Буудалцаан болсноос цэргүүд шархадсан талаар мэдээлж байна. Харьцангуй нам тайван байдаг Ладакх дүүрэгт мөргөлдөөн гарсанд талууд бие биенээ буруутгасаар байгаа юм.
Хоёр улсын хилийн маргаантай шугам 3500 км үргэлжилдэг. Зөрчилдөөн зургадугаар сард эхэлжээ. Хятадын тал хүн суурьшаагүй, эзгүй бүс нутагт зам тавих гэхэд түүнийг нь таслан зогсоохоор Энэтхэг цэргээ илгээсэн юм.
Эх сурвалж: ВВС