NHL буюу Хойд Америкийн үндэсний хоккейн дээд лигийн удирдлага тоглогчдоо олимпод оролцохыг хориглосон. Ингэснээр “Пёнчан-2018” өвлийн олимпын нэр хүнд нэлээд унаж, тасалбарын борлуулалтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн баримт бий. Энэ шийдвэрээс болж хохирол амсаж буй нь үзэгчид бус тамирчид юм. Ялангуяа 30 нас хэдийнэ давсан зарим тоглогчийн хувьд энэ удаагийн цагаан олимп сүүлчийнх нь боломж байсан. Тодруулбал, “Тампа бэй”-гийн канад довтлогч Стивен Стэмкос олимпод оролцож байгаагүй. Өдгөө 28 настай түүний хувьд өмнө нь гэмтлийн улмаас олимпод оролцож чадаагүй юм. Гэхдээ дөрвөн жилийн дараа одоогийн ур чадвараа хадгалж үлдвэл түүнд боломж бий. Харин энэ удаагийн олимпод лигийн тоглогчдыг өнжөөх шийдвэр гарснаар эхний бас эцсийн удаа шигшээд дуудагдах боломжоо алдсан зарим шилдэг тамирчныг танилцуулья.
ДОВТЛОГЧ КЛОД ЖИРУ
“Филадельфи” багийн ахлагч Клод Жиру 2013 оноос хойш шигшээ багтаа дуудагдаж, ДАШТ-ээс хошой алт, нэг мөнгөн медаль хүртсэн ч Сочид оролцох бүрэлдэхүүнд багтаагүй. Өдгөө 30 настай канад эрийн хувьд сүүлчийн боломж нь “Пёнчан-2018” байсан ч лигийн шийдвэрээс болж, гэртээ үлдэх нь тодорхой болов.
БРЭД МАРШАНД
Канадын Халифакс хэмээх жижиг хотод мэндэлсэн Брэд Маршанд өнгөрсөн жилээс шигшээд багтаж, Канадын цом, ДАШТ-д түрүүлэхэд багтаа том тус хүргэсэн билээ. Үеийн тамирчдаасаа хожуу од болон гялалзсан ч богино хугацаанд өөрийн нэр хүндээ баталж амжсан түүний хувьд Канадын шилдэг хоккейчин Патрис Бержерон, Сидней Кросби нартай гайхалтай хосолдог онцлогтой. Тиймээс олимпын бүрэлдэхүүнд багтана гэж найдаж байсан нь лавтай. Харамсалтай нь, дөрвөн жилийн дараа 33 нас хүрэх учир энэ удаагийн олимп түүний сүүлчийн боломж байлаа.
АНДЕРС ЛИ
Багадаа америк хөлбөмбөг, бейсбол, хоккей зэрэг олон спортоор зэрэг хичээллэж байсан Андерс Ли хожим хоккейг сонгож, багагүй амжилтад хүрсэн. АНУ-ын шигшээ баг шилжилтийн үедээ явж буй энэ үед Андерс Лигийн хувьд сүүлчийн боломж байв. 2022 онд Патрик Кэйн, Блэйк Вийлер, Фил Кэссэл, Жо Павелски зэрэг одын нас хэдийнэ 30 давж, Аштон Мэтьюс, Жак Эйчел, Жонни Гаудри нарын залуу оддын эрин ирнэ.
ХАМГААЛАГЧ БРЭНТ БАРНС
Лигийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч нарын нэг Брэнт Барнс өнгөрсөн улиралд шилдэг хамгаалагчид олгодог “Жэймс Норрис”-ын цом хүртсэн билээ. Бэртлийн улмаас Сочид оролцох шигшээд багтаагүй түүний хувьд мөрөөдлөө биелүүлэх эцсийн боломж нь Пёнчан байв. Дөрвөн жилийн дараа Бээжинд болох олимпод Канадын шигшээ багаас 36 настай Брэнт Барнс тодорно гэдэгт итгэх хүн ховор.
МАРК ЖИОРДАНО
Энэ жил 34 настай Марк Жиордано “Калгари”-гийн хамгаалалтын гол тоглогч болох хүртлээ хүлээн зөвшөөрөгдөөгүй байлаа. Гэхдээ сүүлийн хэдэн улиралд гялалзсан амжилтаараа лигийн шилдэг хамгаалагчдын нэг болоод буй. Сочид оролцох боломж түүнд байсан ч шигшээ багийн ахлах дасгалжуулагч Стив Айзерман түүнийг сонгохоос татгалзсан юм.
ДАСТИН БАФЛИН
Лигийн шилдэг хамгаалагчийн шагналд гурван удаа нэр дэвшсэн Дастин Бафлин өнгөрсөн жилээс улсынхаа шигшээ багт дуудагдаж, ДАШТ-д шагналт долдугаар байр эзэлсэн. Хамгаалагчаас довтлогчийн байрлал руу хөрвөх чадвартай 32 настай америк эр өнгөрсөн улиралд “Виннипиг” багтайгаа таван жилийн гэрээ байгуулж, 2022 он хүртэл зүтгэхээр болсон юм. Харамсалтай нь, энэ үед 36 нас хүрэх ахмад хамгаалагчийг шигшээ багт дуудах нь эргэлзээтэй.
ХААЛГАЧ КОРЕЙ КРАУФОРД
Стэнлийн цомыг хоёр удаа хүртсэн лигийн шилдэг хаалгач Корей Крауфорд олимпод бүү хэл дэлхийн аваргад ч оролцож үзээгүй. Өнгөрсөн жил зохиогдсон Канадын цомын тэмцээнд улсынхаа хаалгыг манаж, алтан медаль хүртсэн нь түүний оргил амжилт. 33 настай тоглогч гэмтлийн улмаас энэ улирлыг өнжихөөр болсон билээ.
ПЕККА РИННЕ
Сүүлийн 10 жилд Финландаас тодорсон шилдэг гурван хаалгачийн нэг бол Пекка Ринне. Гэхдээ Антти Ньеми, Кари Лехтонен, Туукка Раск нарын шилдгүүд улсаа төлөөлөх эрх авч, олимпод оролцсон юм. Ринне 2014 онд ДАШТ-д шигшээ багийнхаа нэгдүгээр хаалгачаар сонгогдож, супер тоглолтынхоо ачаар багтаа мөнгөн медаль авчирсан төдийгүй тус тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан удаатай. Тэрбээр 2022 онд 39 нас хүрнэ.
Э.Тэмүүлэн