Бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө үнэт цаг, сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг хүмүүс бол сайн дурын, авлагагүй цусны донорууд юм. Тэд өвөл, зуны аль ч цагт бусдад цусаа сайн дураараа бэлэглэхийг иргэний үүрэг хэмээн ойлгодог, энэ үүргээ ч ягштал биелүүлж буй бахархам хүмүүс.
Эмч нар 2016 онд улс даяар нийт 70 мянга орчим хүнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэжээ. Эдгээр өвчтөнүүд мэс засал хийлгэсэн, эрчимт эмчилгээнд хамрагдсан, төрөх эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан юм. Харин тэдэнд халуун цусаа бэлэглэсэн ачтанууд нь донор. Тэд байгаагүй бол юу болох байсан бол? Төсөөлөх аргагүй.
2017 оны байдлаар манай улсад нийт 32 мянган цусны донор л байна. Тэдний заримтай ярилцсанаа хүргэж байна.
Хамгийн залуу цусны донор Б.Бямбажав /22 настай, оюутан/:
-Та хэд дэх удаа цусаа өгч байна вэ?
-Би өнгөрсөн онд 37 дахь удаа цусаа бэлэглэсэн учир Монголын хамгийн залуу хүндэт донор болсон. 2013 оны арванхоёрдугаар сараас цусаа өгч эхэлсэн. Өнөөдөр 45 дахь удаагаа цусаа өгч байна. Нэг удаа цусаа бэлэглэхэд 3-5 хүний амь нас авардаг гэдэг. Тэгэхээр ойролцоогоор 150 гаруй хүний амийг аврахад тус болсон болов уу гэж бодож байна. Гэрийнхэн болон найзууд маань намайг их дэмждэг. Тэд ч намайг дагаад цусны донор болцгоосон. Ээж намайг цусаа өгөхөөр гэрээсээ гарахад “хайртай шүү” гээд үнсээд үддэг. Бүгд надаар бахархдаг болохоор их сайхан санагддаг.
Цусны донор /жүжигчин/ Б.Эрдэнэтуул:
-Би оюутан байхдаа донорууд хүний амь авардаг талаар огт мэддэггүй байсан. Хоолны мөнгөгүйдээ л хөдөөний оюутнууд цусаа өгч байна гэж буруу боддог байв. Дөрвөн жилийн өмнө манай аав өвдөхөд цус сэлбэх шаардлага гарч, 400 гр цус сэлбэсэн юм. Цус сэлбэнгүүт аавын маань царай сайхан болж, бие нь илт дээрдсэн. Тэгэхэд л би донор хүн ийм ачтай юм байна гэж мэдээд, өөрөө донор болсон.
Цус өгөхөд нэг их хугацаа зарцуулдаггүй. Гучин минутад л маш сайхан буян үйлдэх боломжтой.
Цусны донор Ж.Ганхуяг /ЦЕГ-ын харьяа, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн алба хаагч, ахлах дэслэгч/ :
-Донор болъё гэж боддог байснаа биелүүлж, 2012 оны тавдугаар сард анх удаа цусаа өгсөн. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олон манай ажил дээр ирж цус авснаар донор болсон юм.
Хүний амь, амьдралыг аврах нь сайхан зүйл учраас үргэлжлүүлэн өгсөөр байнгын донор болсон.
Хүний амийг аварна, хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг чинь том буян шүү дээ. Өнгөрсөн жил элэгний В вирүсийн эсрэг вакцин хийлгэсэн учраас жилийн хугацаанд завсарлаад дахиад цусаа өгч эхлээд байна.
Цусаа өгөх боломжтой хүний тоонд орж байгаадаа баяртай байдаг. Цусгүй бол хүний амь тасарна шүү дээ. Осол аваар, түлэгдэлтийн улмаас цусны хэрэглээ өндөр байдаг. Тиймээс амьддаа бие биенээ хайрлая, бусдад амьдрал бэлэглэе гэж уриалмаар байна. Эрүүл мэндийн асуудалгүй хүн бүр байнгын донор болоосой.
"ХҮМҮҮС ЦУСАА ӨГДӨГГҮЙ ЮМ БАЙНА ГЭЖ ГОМДОЛЛОХ ЭРХ БАЙГААГҮЙ"
15 удаа цусаа бэлэглэж буй Э.Одбаяр:
-Би хоёр жилийн өмнө 24 настайдаа, “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” гэсэн фэйсбүүк группт нэгдэн, анх цусаа өгсөн юм. Түүнээс хойш цус өгсөөр л байна. Нийт 15 удаа өгчээ. Эгч маань хүндрэлтэй төрж, цусны бүлэг таарахгүй сандаргаж байсан юм.
Тухайн үед би цусаа өгдөггүй байв. Эгчид таарах цус олдсонгүй, хүмүүс цусаа өгдөггүй юм байна гэж гомдоллох эрх байгаагүй. Тиймээс цус өгөх нь их зөв үйл юм байна гэж ойлгосон. Донор болсноор бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй бидний эрүүл мэндэд ч тустай. Тогтмол цусаа бэлэглэх нь титэм судасны нарийсал гэдэг өвчин тусах эрсдлийг 97 хувиар бууруулдаг гэж уншсан. Эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сар тутамд цусаа өгөх боломжтой.