Одоогоос сар хагасын өмнө нийслэлийн зүрх нь болсон Соёмботой уулын баруун хормойг иргэн н.Төгсжаргал гэгч хүн зочид буудлын зориулалтаар ухаж эхэлсэн.
Энэ асуудалд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол анхаарал хандуулж, хууль бус газруудын зөвшөөрлийг цуцалснаар байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр болсон юм.
Тэгвэл Соёмботой уулын баруун хормойд нөхөн сэргээлтийг хийж эхэлжээ.
Одоогоос 10 хоногийн өмнө биднийг очиход ухсан газрын шороог эргээд булсан байсан бол өчигдөр газрыг тэгшилж, мод суулгах нүх ухсан байлаа.
Тэд нөхөн сэргээлтийн хүрээнд нийт 40 гаруй мод тарихын сацуу зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөжээ.
Харин өнөөдөр БОАЖЯ-наас авсан мэдээгээр нөхөн сэргээлт хийж буй уг газарт хэд хэдэн мод суулгасан байна.
Дашрамд дурдахад, сайд асан Н.Батцэрэг ажиллаж байх хугацаандаа Соёмботой уул орчмын газарт нийт таван иргэнд аялал жуулчлалын зориулалтаар газар олгосны нэг нь энэ газар юм.
Хуульд, байгалийн дархан цаазтай газрын хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуй нэгжид зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар таван жил хүртэлх хугацаагаар газар эзэмшүүлэхийг зөвшөөрдөг байна.
Яамны мэдээлснээр нөхөн сэргээлтийн ажил 80 хувьтай байгаа бөгөөд цаашид техникийн нөхөн сэргээлт хийсэн хэсэгт зүлэг тарихаар хар шороо дэвсэж эхэлжээ.