Монголын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-импортын банк хоорондын нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганаар баталлаа. Ингэснээр энэ зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 95 хувийг БНХАУ-ын Засгийн газар, үлдсэнийг нь Монголын тал хариуцахаар болж байна.
Үүнээс гадна Польшоос авах зээлийн ерөнхий хэлэлцээрийг баталсан байна. Польшийн Засгийн газар 50 сая еврогийн экспортын зээлийг Монголд олгохоор болсон. 50 сая еврогийн хэмжээтэй, жилийн 0.15 хувийн хүүтэй, 28 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил байх юм. Мөн тухайн хэрэгжүүлэх төслийг 100 хувь тус зээлээс санхүүжүүлнэ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд байгуулсан "Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг мөн л УИХ-ын чуулганаар баталсан. Энэ хүрээнд 9.06 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм.
Жилийн 1.25 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэлийн хэмжээ нь 0.7 хувь, эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй гэдгийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээллээ.
Т.Элиса