Боинг компани нисэх салбарын ирээдүй болох нисгэгчгүй онгоцыг бүтээх ажилдаа зориулан Aurora Flight Sciences компанийг худалдан авлаа. Энэхүү компани нь нисэх онгоцны эд анги, бүрэн автомат дрон зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд агаарын тээврийн салбарыг автоматжуулах, цэргийн дрон болон энгийн хүмүүст зориулсан нисдэг такси хүртэл үйлдвэрлэнэ гэжээ.
Боингийн технологийн албаны дарга, дэд ерөнхийлөгч Грег Хайслоп “Хоёр компанийн судалгаа, хөгжүүлэлтийн албаныхан хамтран ажилласнаар бид иргэний болон цэргийн агаарын тээврийг автоматжуулна” гэсэн байна.
Холын зайн зориулалттай нисэх онгоц, эгц дээшээ хөөрдөг, цахилгаан хөдөлгүүртэй нисэх төхөөрөмж зэргийг хөгжүүлж байсан Aurora компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жонн Лангфорд “Бид дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэжээ.
Боинг компанийн хувьд хэд хэдэн дронын төсөл болон автоматжуулсан шумбагч онгоц хөгжүүлж байсан хэдий ч иргэний агаарын тээвэрт энэ технологийг оруулах ажлыг хийж байгаагүй юм.
Харин өнгөрсөн зургадугаар сард анх иргэний агаарын тээвэрт автомат систем нэвтрүүлэхээр судалж байгаа тухай мэдэгджээ. Учир нь онгоцны нисгэгчийн тоо цөөрч, онгоцоор нисэх зорчигчдын тоо нэмэгдэх болсон бөгөөд компанийн тооцож үзсэнээр ирэх 20 жилийн хугацаанд энэ салбарт 637 мянган нисгэгч шаардлагатай болох аж.
Хайслоп “Бид нисэх онгоцыг илүү аюулгүй болгохын тулд хиймэл оюун ухаан, дэвшилтэт мэдрэгч системүүдийг хөгжүүлэх юм” гэжээ. Гэхдээ технологи хөгжүүлэгчийг худалдан авах нь амархан боловч энгийн зорчигчдод нисгэгчгүй онгоц аюулгүй гэдгийг ойлгуулах нь тийм ч хялбар зүйл биш юм.
Саяхан UBS-ийн хийсэн судалгаагаар нийт зорчигчдын ердөө 17 хувь нь л нисгэгчгүй онгоцоор зорчино гэжээ.
Эх сурвалж: CNN