Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох “Чойжин ламын сүм” музей нь Улаанбаатар чуулгатай хамтран "Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга" амьд тоглолтыг өнөөдөр 20:00 цагт зохион байгуулах гэж байна.
“Шөнийн сүм музейд-Улаанбаатар” тоглолтод хүрэлцэн ирснээр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, тэр дундаа зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Торгон зураг” үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан Монгол улсдаа төдийгүй дэлхий дахинд өндрөөр үнэлэгдсэн Нийслэлийн Улаанбаатар чуулгын тоглолтыг үзэж, сонирхох боломжтой юм.
Хүрэлцэн ирсэн зочид, үйлчлүүлэгч сүм музейн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтсан болно.
“Шөнийн сүм музейд Улаанбаатар чуулга” үйл ажиллагааны тасалбарын үнэ 50,000 төгрөг.
Тасалбарыг www.ticket.mn –ээр худалдаалж байна. 1900-1800 дугаарын утсаар захиалж, хүргүүлэн авах боломжтой.
Танд зөвлөхөд: Музей нь зүлэг болон байгалийн чулуун замтай тул эрхэм үйлчлүүлэгч та гутлаа тохируулж, дулаан хувцаслаж ирнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.