Өнөөдөр улс оронд болон дэлхий дахинд өрнөсөн үйл явдлын хураангуйг хүргэж байна.
-Улаанбаатар хотын урд талд орших Соёмботой уулыг ухаж байна гэх мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг ажиллаж, мэдээлэл бэлтгэлээ.
-Ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстан улсад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д томоохон арга хэмжээнд оролцоно хэмээн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдээллээ.
-Нүүрс олборлох Австрали, Монголын туршлагыг харьцуулсан “Нүүрс: Тэд ба бид” нийтлэлийг унших боломжтой.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Дархан, Булган, Орхон зэрэг газар тариалангийн бүс нутгуудад ажиллалаа.
-Сонгинохайрхан Зорчигч тээврийн төв буюу Драгон төвд хот хоорондын автобусны тасалбар түгээх машиныг ажиллуулж эхэллээ.
-Казахстаны талаас авах өрийн асуудал бүрэн шийдэгдсэн гэж Гадаад харилцаан сайд С.Мөнх-Оргил мэдээллээ.
-Хонины ноосон хивс нь харшил үүсгэгч нарийн ширхэгт эдүүдийг дараагийн цэвэрлэгээ хүртэл үслэг гадаргуундаа тогтоон барьснаар харшил үүсгэгчдийг агаарт дэгдэхээс сэргийлдэг гэж мэргэжлийн хүн зөвлөж байна.
-Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Соёл, урлагийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг”- боллоо.
-Тоос сорогч худалдан авахад юуг анхаарах талаар зөвлөмжийг PC mall дэлгүүр өгсөн байна.
-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц Үндэсний шигшээ багийн спорт холбоодын ерөнхийлөгчидтэй “Пёнчан-2018” Азийн өвлийн наадам болон “Токио-2020” зуны олимпийн наадамд баг тамирчдыг бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
-Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооны гишүүд зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр оффшорчдыг эсэргүүцэн 21 эмэгтэй бүрэн нүцгэлж жагсаал хийнэ гэж мэдэгдэв.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган боллоо.
-Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өрнөж байгаа бөгөөд уг замын зорчих хэсгийг зургаадугаар сарын 30 гэхэд нээх зорилт тавьжээ.
-СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Германы Элчин сайд Герт-Хинрич Арэнс тэргүүтэй Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах Хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
ДЭЛХИЙД
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Францын төрийн тэргүүн Эммануэл Макроны урилгаар энэ сарын 29-нд тус улсад айлчилна.
-Хоёр хөршийн Ерөнхийлөгч хоёул докторын зэрэгтэй.
-АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас 2019 онд сансарт хүн нисгэж чадах талаар НАСА агентлагаас асуухад ”2021 он хүртэл сансарт хүн нисгэхгүй” гэсэн хариу өгчээ.
-БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өнгөрсөн гуравдугаар сард суудлаасаа огцорсон бөгөөд шүүх түүнд 122 мянган хуудас бүхий хавтаст хэрэг үүсгэсэн байна.
-Мото GP-гийн аварга Ники Хэйдэн энэ сарын 17-ны өдөр Италид мотоциклтойгоо явж байгаад автомашинтай мөргөлдсөний улмаас эрчимт эмчилгээнд хамрагдаж байгаад өвчнөө дийлэлгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.