Жуулчдын хамгийн ихээр зорчдог Египетийн Хургада хотын төвд байрлах гурван одтой Bella Vista Resort зочид буудал руу өчигдөр /01.08/ зэвсэглэсэн этгээдүүд халдсан байна.
Халдлагын улмаас Австралийн хоёр, Шведийн нэг жуулчин шархадсан гэж Египетийн Дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Харин цагдаагийнханы явуулсан тусгай ажиллагааны явцад халдлага үйлдсэн этгээдүүдийн нэг нь амиа алдаж, нөгөө нэг нь хүнд гэмтэлтэйгээр баривчилагдсан байна.
Хотын цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдүүд "Исламын улс" алан хядах бүлэглэлтэй холбоотой эсэхийг мөрдөн шалгаж байгаа юм.
Түүнчлэн хот руу орж гарах бүх хилийг хаасан бөгөөд аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа аж.
Эх сурвалж: ВВС