Казахстан улс Дэлхийн худалдааны байгууллагын /ДХБ/ гишүүн боллоо. Энэ сарын 27-нд Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон ДХБ-ын тэргүүн Роберто Азеведо нар Женев хотноо уулзаж, Казахстан ДХБ-ын гишүүн болсон баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Ийнхүү 19 жил үргэлжилсэн гэрээ хэлэлцээрийн дараа Казахстан улс албан ёсоор ДХБ-ын гишүүн улс болж байна.
ДХБ-ын гишүүн болсон нь Казахстаны хувьд улсынхаа худалдааны анхны түнш Европын Холбоотой харилцаагаа улам бэхжүүлж, АНУ болон Төв Азийн бусад улстай худалдааны яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх боломжтой боллоо гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.
Сануулахад ДХБ энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байгаа. Олон улс орны хооронд хэдэн арван жил үргэлжилсэн гэрээ хэлэлцээрийн үр дүнд Дэлхийн худалдааны байгууллагыг 1995 онд байгуулсан түүхтэй.
Өнөөдрийн байдлаар тус байгууллага 160 гишүүнтэй бөгөөд хүлээн зөвшөөрөгдөөгүй Тайвань ч багтдаг байна.
ДХБ-д Иран, Хойд Солонгос, Беларусь, Азербайжан зэрэг орнууд элсэх оролдлого хийсээр байна. 20 жил үйл ажиллагаа явуулах хугацаанд нэг ч улс орон тус байгууллагаас гарах хүсэлтээ гаргаж байгаагүй гэнэ.
Эх сурвалж: Tengrinews